Эдийн засаг

1,357,133 ширхэг хувьцаа арилжжээ

Нийтэлсэн

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн  314,595,757 төгрөгийн үнийн дүн бүхий 1,357,133 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Үүнээс “Хишиг уул” ХК (HSX +14.97%), “Ариг гал” ХК (EER+14.91%), болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +12.81%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “МҮДИКС” ХК (MUDX-14.93%), “Эрээнцав” ХК (ECV-12.86%) болон “Монгол алт” ХК (ERS-9.6%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  67,134  ширхэг нэгж эрх 25,497,890 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.91 хувиар өсч 40220.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   4,866,247,705,943 төгрөг боллоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Exit mobile version