Улаанбаатар

Бөмбөгөрийн гүүрэн гарцын фасадыг засжээ

Нийтэлсэн

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бөмбөгөрийн гүүрэн гарцны фасадыг засварлажээ.

Гүүрэн гарцны цахилгаан шатны материал, эд ангиуд хүйтний улирал, бороо ус чийгнээс хөлдөх, зэвэрснээс гал гарах нөхцөл бүрдэж аюулгүй байдлыг хангахгүй байгаа тухай Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт гарсан байна.

Үүний дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар /ОНӨААТҮГ/-аар засвар хийж байнгын ажиллагаанд оруулав гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Exit mobile version