Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Жамсран: Тужийн нарсыг бид тужид нь сэргээсэн

Нийтэлсэн

Д.ЦЭРЭННАДМИД

Таванхан уултай таван төрлийн шилмүүст модтой аймаг манайх хэмээн  Сэлэнгэ нутгийнхан бахархдаг юм. Тэр бахархлын нэгийг Тужийн нарс гэвэл маргах хүн үгүй л болов уу.Байгалийн үзэсгэлэнт шилмүүст энэ ойн  цогцолбор 1965, 1969, 1990 онд гарсан түймэрийн улмаас дийлэнх хувь нь  сүйдсэн түүн дээр ашиг хонжоо хайсан зарим хүмүүсийн гарт өртөн хүүе энд ой байсан юм уу гэмээр болсон нь нэгэн үнэн. Тэгвэл уг ой буюу Тужийн нарсыг түмэн олны дэмжлэг, хүч хөдөлмөрөөр сэргээж өнөөгийн өнөө төрхөнд оруулсан нь байгаль орчны түүхэнд онцгой үйл явдал болсон.
Уг сайхан ажлыг эхнээс нь дуустал удирдан зохион байгуулсан хүн нь ойн гавъяат ажилтан, ойн инженер Б.Жамсран юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

…Болно оо. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон тэр Д.Бараадууз гэдэг хүн говьд мод ургахгүй гэдэг худлаа гэж хэлж байна лээ. Энэ үнээн. Гагцхүү хөрсний бүтэц нь тодорхойлогдсон усалгааны асуудал нь шийдэгдсэн бол хаа ч ямар ч модыг тарьж ургуулж болно. Тэхдээ хүний сэтгэл мэднэ. Нялх суулгац аваачаад тарьлаа гэхэд яг хүүхэд шигээ бөөцийлөх хэрэгтэй байдаг юм шүү…

-Таныг Тужийн нарсыг сэргээсэн гол хүн гэдэг. Одоо ч танай хүүхдүүд ажил, мэргэжлийг чинь уламжлан үргэлжлүүлж яваа юм билээ.
-За тиймээ. Тужийн нарсыг сэргээх нь Сэлэнгэ аймгийн ойн аж ахуйн хамт олны бидэнд өгөгдсөн үүрэг даалгавар байсаан.

Бид уг үүргийг байлдааны цагийн даалгавар мэтээр ойлгож их чармайсны дээр түмэн олны дэмжлэгээр 2011 он гэхэд ойжуулах газраа бүрэн тарималжуулж дуусгасан. Тэр үед би ойн байгууллагыг удирдаж байсан. Тэгвэл одоо манай хоёр хүү мэргэжлийг маань өвлөн ажиллаж байна. Ууган хүү Ж.Гөлгөө 30-аад жил надтай цуг ажилласан. Бас том охин Ж.Наранчимэг мод үржүүлгийн газар байгуулан гэр бүлээрээ шилмүүст болон навчит модыг үрээр тарьж ургуулах сайн үйл хийж байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс манай улс түмэн мод тарьж газар нутгаа цөлжилтөөс аварна гэж амласан. Энэ дагуу улс орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Тун зөв зүйтэй бөгөөд буянтай ажил энэ л дээ. Ерөнхийлөгчийн амлалт бол жинхэнэ эх оронч санаачилга. Харин жаахан цочирдуу эхэлж байгаа ажил болохоор нарийн зохион байгуулалт, төлөвлөгөө дутаж байх шиг. Иймээс зүгээр нэг тооны хойноос хөөцөлдсөн ажил болох вий гэж санаа зовж байна.
Тэгээд нэг зүйлийг онцлон хэлэхэд Тужийн нарсыг сэргээсэн бүх нийтийг хамарсан их ажлын үлгэр жишээг түмэн мод тарихад ашиглах нь зүйтэй гэдгийг хэлье. Мөн томоохон туршлага л энэ болно шүү. Манай ой, ан төвийнхөн тужийн нарсанд жил бүр 200 га-гаас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байлаа. Бид 1985-1995 онд 3214.9 га талбайг ойжуулсан байдаг юм. Миний хувьд аймгийн Ойн аж ахуйг толгойлж байсны хувьд Тужийн нарс орчмоос мод бэлтгэдэг газруудыг ойн нөхөн сэргээх ажилд татан оролцуулах саналыг аймгийн удирдлагад тавихад даруйхан дэмжсэнээр нөхөн сэргээх шаардлагатай 14.3 мянган га талбайг богино хугацаанд ойжуулж чадсан. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэд ч энэ ажилд өргөн оролцсон. Түүгээр ч барахгүй Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн нэг зэрэг ирж хоёрхон өдөрт 230 га талбайд суулгацыг тарьж байлаа. Тужийн нарсыг нөхөх сэргээх ажлыг олны хөдөлгөөн болгоход Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины газраас Байгаль орчны яамтай хамтран гаргасан уриалга тун их дэмжлэг болсон юм шүү. Улаанбаатар хотоос олон байгууллагын ажилтан, ажилчид цуваагаар ирж байлаа. Хувийн компани хүмүүсийн хандив тусламж ч их байсан. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэхэд хувиасаа 500 мянган төгрөгийн суулгац хандивлаж өөрөө Д.Мягмар заантай ирж ойжуулах ажилд биечлэн оролцсон. Одоо тэдний нэрэмжит төгөл их нарсан ойн Мойлт гэдэг газарт тун сайхан ургаж байна. Яам, тамгын газрууд, хэвлэл мэдээллийнхэн тун сайн оролцсон доо.Үндэсний телевизийнхний тухайн үед хийсэн баримтат кино ч бий.

Түмэн олноороо хүчээ нэгтгэн ажилласнаар Тужийн нарс бүрэн сэргэж унаган төрхөндөө орсон гэж болно. Улсын санд хүлээлгэн өгсөн тайлангаас харахад 40 гаруй сая мод ой болон ургаж байгааг мэдэж болох юм.  Хүүхдээс эхлээд хөгшид хүртэл Тужийн нарсаа аврах үйлсэд хүчин зүтгэсэнд би баярладаг даа.
-Та ойн мэргэжлийн тэгээд Тужийн нарсыг сэргээх их ажлыг удирдсан туршлагатай хүн. Тиймээс асуухад ойжуулах ажлыг аль нутагт ч хийж болох уу.
-Болно оо. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон тэр Д.Бараадууз гэдэг хүн говьд мод ургахгүй гэдэг худлаа гэж хэлж байна лээ. Энэ үнээн. Гагцхүү хөрсний бүтэц нь тодорхойлогдсон усалгааны асуудал нь шийдэгдсэн бол хаа ч ямар ч модыг тарьж ургуулж болно. Тэхдээ хүний сэтгэл мэднэ. Нялх суулгац аваачаад тарилаа гэхэд яг хүүхэд шигээ бөөцийлөх хэрэгтэй байдаг юм шүү.
-Нарс гэдэг модны тухайд ойлголт авмаар байх юм.
-Нарс бол элсэрхэг зөөлөн хөрсөнд ургадаг онцлогтой мод. Булганы Хялганатад байдаг Дух нарс, Дүгрээ нарс бас Хэнтийн Дадал, Биндэрт нарсан ой бий. Бүрэнхааны нуруунаас эхлээд Эрээн даваа Эрээний нурууг дуустал нарсан ой үргэлжилдэг. Харин хамгийн том талбай эзэлсэн нь Тужийн нарс юм. Хоёр, гурван настай бяцхан нарсанцарыг урьдчилан бэлтгэсэн талбайд талбай хоорондын зайг нь сайтар баримтлан гүн биш суулгадаг.  Тарьсныхаа дараахан услахгүй. Яагаад гэхээр нарс өөртөө байгаа чийгээрээ өндийж, дараа нь хурын усаар нахиалж дөнгөдөг хат сайтай мод. Бас 100 нарс тарихад 80 хувь нь ургадаг болохоор тарихад ч урамтай байдаг юм.
-Тарьцыг яаж бэлтгэдэг юм бэ?
-Намар нарсны боргоцойг түүж авдаг. Түүнийгээ нэмэх 65 хэмийн халуунд задалж үрийг нь салгаж аваад хүлэмжинд бол хоёр, задгай талбайд гурван жил бойжуулснаар нөхөн сэргээлтийн суулгац бэлэн болно.  Манай ой, ан төвийнхөн болон Бугант компанийнхан нарсны тарьц бэлтгэх ажлыг олон жил хийж туршлагажсан гэж болно. Ер нь бол ойжуулахад өөрийнх нь аясаар нөхөн сэргээх бас зориуд нөхөн тарих арга бий.  Энэ аргыг мэргэжлийн үүднээс зөв сонгож хийх хэрэгтэй юм. Гэтэл сүүлийн жилүүдэд ойжуулах газрыг олж тогтоогоогүй байж яаран тендер зарладаг болсонтой би санал нийлдэггүй.
-Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2500-3500 мод тарьдаг гэдэг. Тэгвэл тэрбум мод тарихад 290-400 мянган га талбай шаардагдах нь. Ингэхлээр манай орон ямар хэмжээний газар нутагтай билээ гээд бодвол уг ажил амар бүтчихээр мэт санагдаж байх юм.
-Миний бодоход амар биш ээ. Хөдөлгөөн өрнүүлж хүний хүчээр суулгацаа хөрсөнд суулгачих нь бол амар байж болно. Харин суулгаснаа арчилж тордох нь хамгийн чухал. Ойжуулах талбай бүхэн эзэнтэй, услагаатай байх ёстой. Монголчуудад мод суулгасан л бол боллоо гэдэг буруу бодол бий. Тиймээс олон тооны модыг ургуулж чадахгүй ёж үгээр хэлэхэд борцолдог шүү дээ.  Бас нэгийг хэлэхэд элсэрхэг хөрсөнд нарс л ургана гэдэг. Тэгвэл бид Тужийн нарсны тийм хөрсөнд өөр шилмүүст мод тарьж туршсан. Тэгэхэд нарстай адилхан ургаж байсан.
-Манайхан мод тарина гэхээр ойгоос мод хөрстэй нь ухаж авчраад суулгаж харагддаг. Энэ ойжуулалт мөн үү.
-Бишээ. Энэ чинь нэг гараараа ургуулах гэж нөгөө гараараа сөнөөж байгаа буруу хэрэг. Ийм аргаар мод тариад түмэн модны тоог нэмж ерөөс болохгүй.  Иймээс ойтой аймаг, сумдад мод үржүүлгийн газруудыг олноор байгуулж суулгац бэлдэх нь нэн түрүүнд хийх ажил юм. Ер нь тэмбум мод тарих ажлыг бүх нийтийн хөдөлгөөн төдий биш бүр төсөл болговол үр дүнд хүрэх байх. Төв суурин газруудын байгууллага, гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарьдаг баймаар. Тэхдээ нарс, гацуур, жодоо, хуш гэх мэт шилмүүст мод тохиромжтойг санамаар байна. Тэр шинэст модууд жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг, бас үзэмжтэйг хэлье.
-Мод тарих нь агуулгаараа цөлжилттэй тэмцэх арга гэдэг. Тэгэхлээр  цөлжилтөд их өртсөн говь нутгийг ойжуулахад их анхаармаар биш үү.
-Зөв л дөө. Түмэн мод тарих ажлыг нийслэл орчимд л эргэлдүүлээд баймгүй. Хөрөнгө хүчтэй компани, газрууд цөлжилтөд өртсөн тодорхой газар орчныг моджуулах, ойжуулах амлалт авч ажиллаасай. Үүнийг нь төр засгаас сайн дэмжээсэй гэж мэргэжлийн хүний хувьд хэлмээр санагдаж байна. Говь-Алтай, Баянхонгорт дээр үеэс мод тарьж баянбүрдүүд үүсгэн жимс, жимсгэнэ тариалж ирсэн сайхан жишээ бий. Өмнөговьт сайхан төгөл бий болгосон хөдөлмөрийн баатар Д.Бараадууз гэдэг хүний туршлага бас байна. Дахиад хэлье. Тужийн нарсыг нөхөн сэргээсэн олон түмний хөдөлгөөн, санал санаачилга түмэн мод тарих ажилд жинхэнэ үлгэр жишээ болно шүү.
-Эцэст нь Тужийн нарс гэдэг нэрийн учир юу вэ?
-Нарсан ой бол дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг. Бас 200-300 наслах чадвартайн дээр 10 метрээс өндөр ургаж гэмээнэ байгальд үзэмж нэмдэг гэдэг. Сибирийн их тайгын зүүн өмнөт талын төгсгөл буюу Хэнтийн нурууны салбар уулсын баруун хойгуурхи 80691 га талбайг хамарсан нарсан ой үргэлжилдэг. Нэрийн хувьд нарснаас өөр мод ургаагүйгээс Тужийн нарс гэж нэрлэсэн гэдэг юм билээ.  2002 онд Тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалт авснаар нөхөн сэргээх ажилд асар их түлхэц болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.10.28 ПҮРЭВ № 212 (6689)

CRI Монгол радио18 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм5 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий5 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг5 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий5 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий5 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ