Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Ёндон: “Тавантолгой түлш” компани цэвэр бизнесийн зарчмаар ажиллана

Нийтэлсэн

С.УЯНГА

Ирэх оны төсөвтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн байр суурийг хүргэж байна. 

-Монгол Улс ирэх оны төсвөө ид хэлэлцэж байна. Цар тахлын онцгой нөхцөлд уул уурхайн салбар орлого, зарлагаа хэрхэн тооцоолсон бэ?  
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төсөв их цомхон. Улсын төсвийн орлогын 26-27 хувийг бүрдүүлдэг хэрнээ зарлага 30-40 тэрбумын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, 14 яамнаас хамгийн зардалтай нь манай салбар.Харин хамгийн өндөр орлогыг бүрдүүлдэг онцлогтой. Сүүлийн үед яам Эрдэс баялгийн салбарын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тэр ч утгаараа хоёр жилд төсвийг багагүй нэмэгдүүлж чадлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба гэсэн хоёр агентлагтайгаа нийлээд урсгал зардал 12.7 тэрбумд багтаж байна. Яам, агентлагуудын хэмжээнд 350 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулж, 48 тэрбумын зарлага гаргаж байгаа.  Геологи хайгуулын ажлыг энэ жил таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ чиглэлд илүү төсвөө тавьж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж, төсөв дээр 32 тэрбум төгрөгөөр геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөөд байна.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт бараг байхгүй. Салбарын 100 жилийн ойг угтаж ил, далд уурхайн хоёр музейтэй болохоор төлөвлөсөн. Ил уурхайн музейгаа  Эрдэнэт хотын уурхайчдын ордонд хийнэ. Мөн музейн сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг байгуулна.Энэ бүгдэд багахан хэсгийг төсвөөс гаргаж, үлдсэнийг гадаад, дотоодын компаниудын хандив тусламжаар бий болгох юм.

-Цар тахалтай холбоотойгоор экспорт хүндэрч байна. Тэр дундаа төсвийн орлогыг голчлон бүрдүүлдэг нүүрсний экспорт таамаглах аргагүй боллоо. Үүнийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Газрын тос, ашигт малтмалын хайгуул болон тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын орлого голчилдог. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлж 1.2 сая тоннд хүргэхийг зорьж байна. Төмрийн хүдэр 9.46 сая тонныг олборлохоор төсөөлсөн. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө нэлээдгүй тасарч байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 11.134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өссөн. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. Тухайлбал, уул уурхайн салбараас   29 хувь, газрын тосны салбараас 1.5 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум, бусад орлого  34.9 тэрбум төгрөг байна. Эндээс харвал Эрдэс баялгийн салбар есөн сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.
Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 92.3 хувийг эзэлж байна.

-Шатахууны үнийг цаашид хэрхэн зохицуулах вэ. Үнэ нэмэгдэх, хомсдох эрсдэл бий юу? 
-Шатахууныг хувийн хэвшлийнхэн бүрэн хариуцаж ирсэн. Төр, хувийн хэвшил аль аль талаасаа зохицуулж байсан ч 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд төр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж үнийн зохицуулалт хийсэн. Ер нь бол төр шатахууны үнэд, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бизнест оролцож гараа дүрэх нь буруу. Бизнесийн зарчимд тохирохгүй. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжих ёстой. Хоёрдугаарт, энэ үйл явцыг иргэдэд ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн шок болохгүйгээр зохицуулах бодлогыг яам боловсруулж байна. Үнэ зах зээлийн зарчим руу аажмаар шилжих ёстой. Харин төр шатахууны нөөц, чанарт онцгойлон анхаарна.

-Тавантолгой түлш компанитай холбоотой зарим шийдвэрийг Засгийн газар гаргасан. Менежментийг хэрхэх вэ? 
-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой түлш компанийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой компанид шилжүүлсэн. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой компани анх Тавантолгой түлш компани байгуулагдсанаас хойшхи хугацаанд 370 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Тиймээс Тавантолгой түлш компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, бизнесийн зарчмаар ажиллуулах болно. Ашигтай ажиллах талаар бизнес төлөвлөгөө гаргах чиглэл өгсөн. Урьдчилсан байдлаар өөрсдийгөө санхүүжүүлэх чиглэлийн эхний төлөвлөгөөг Мэргэжлийн зөвлөлд өргөн бариад байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний кокс үйлдвэрлэж, сайжруулсан түлшээр нийслэлийг хангах байдлаар бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулах бодлого баримтална.

-Монголд газ тасарч, үнэ нэмэгдэж байна. Энэ талаар яам хэрхэн ажиллаж байна вэ? 
-Газ түгээдэг аж ахуйн нэгжүүдэд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Дэлхийн эдийн засагчдын прогноз, судалгаагаар 2021-2022 оны өвөл  хатуу болно. Үүнийгээ дагаад түлш, цахилгаан эрчим хүч, байгалийн хий гаазын үнэ өртөг нэмэгдэж байгааг хэлж байна. Манай улс шингэрүүлсэн шатдаг хийн тодорхой нөөцийг ОХУ-ын Ангарьскийн үйлдвэрээс авдаг. Жилдээ 40 мянган тонныг хэрэглэдэг. Ангарьскийн үйлдвэр нэлээн удаан хугацааны гэнэтийн засвар шинэчлэлийн дараа үйл ажиллагаа нь сэргэж байна. Ер нь бол эрчим хүчний бүх эх үүсвэрийн үнэ өсч байна. Энэ бол цар тахлын дараах эдийн засгийн бас нэгэн нөлөөлөл гэж хэлж болно.
-Аж ахуйн нэгжүүд АМНАТ-д сөхөрч байна. Олоогүй орлогоосоо татвар төлж байна гэсэн асуудлыг хөндөж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-АМНАТ бол маш эмзэг асуудал байдаг. Зохистой хэмжээг олно гэдэг маш нарийн. Цаашид АМНАТ-ын асуудал дээр салбарын яам, Сангийн яам, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамтарч зохистой, үр дүнтэй шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Ганц модны боомт дээр экспорт буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ хөөсөрсөн асуудал бий. Нүүрсний үнэ 1-2 дахин нэмэгдсэнээс хамаарч аж ахуйн нэгжүүдэд АМНАТ-ын үнэ хүндрэл үүсгэж байгаа тохиолдол бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.10.28 ПҮРЭВ № 212 (6689)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа