CRI Монгол радио
Ши Жиньпин “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын уулзалтад цахимаар оролцов
Хятад улсын дарга Ши Жиньпин 31-ний орой Бээжин хотноо “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын 16 дахь чуулга уулзалтад видео хэлбэрээр оролцов.
Ши Жиньпин онцлохдоо, орйын жилүүдэд онц ноцтой цаг агаар байнга гарч, цаг уурын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болоод байна. Олон улсын эрчим хүчний зах зээлийн ойрын хугацааны хэлбэлзэлт ч бидэнд нэг зүйлийн анхааруулж байна, тэр нь юу вэ гэвэл байгаль орчныг хамгаалах болон эдийн засгийн хөгжлийг хооронд нь зохицуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ болон иргэдийн амьжиргааг хослуулах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Гол гол эдийн засгийн цогцууд үүнд анхаарлаа хандуулж, хамтран ажиллах ёстой гэжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц” болон “Парисийн хэлэлцээр”-ийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд НҮБ-аар төв болгон, нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлагын зарчмыг гол суурь болгож, олон улсын хууль дүрмээр үндэс суурь болгон, үр дүнтэй арга хэмжээгээр жолоодлого болгон, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шилжилтийг биелүүлэх нь эцсийн эцэст технологийн дэвшлээс шалтгаална. “Их 20”-ийн гишүүн орнууд дэвшилтэт технологиудыг дэлгэрүүлэх, хэрэглэх ажлыг ахиулах ёстой. Хөгжсөн орнууд ч амлалтаа биелүүлж, хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний асуудал нь дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхол, дэлхийн бөмбөрцгийн ирээдүйтэй холбогдох дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Олон улсын хамтын нийгэмлэг сорилтыг хамтдаа даван туулах хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд үүнд хамгийн гол зүйл нь бодит арга хэмжээ авах ёстой юм гэжээ.