Энтертайнмент
Э.Баярсайхан 4-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа
Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -54 кг жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:
- -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
- -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
- -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
- -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
- -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
- -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.