Бидэнтэй нэгд

Эдийн засаг

З.ЭНХ-ОРГИЛ: иргэдийн дийлэнх нь түрээсийн орон сууцаа өмчлөх сонирхолтой байна

Нийтэлсэн

Хүн болгон бэлэн мөнгө болон урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй энэ үед түрээслээд өмчлөх боломжтой байрыг “Төрийн орон сууцны корпораци”-иас иргэдэд эзэмшүүлж байгаа билээ. Иймд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд ямар шалгуур хангаж, ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах, зэрэг асуудлаар “ТОСК” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга З.Энх-Оргилтой ярилцлаа.

-“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-“ТОСК” ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас хэрэгжүүлсэн “40 000 айлын орон сууц”, “4000 айлын орон сууц”, ”100 000 айлын орон сууц”, “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, 5987 айлын орон сууцыг захиалан бариулж, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууцаар иргэдийг хангаад байна. Түүнчлэн ипотекийн 8 хувийн зээлийг анх удаа хэрэгжүүлж, 7491 өрхийн амьдрах орчныг сайжруулсан байна. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолууд тус тус батлагдаж, хэрэгжүүлсэн.

-Төрийн өмчийн түрээсийн орон сууцад хэчнээн орон сууцыг, 1мкв-ыг нь ямар үнэтэйгээр шилжүүлсэн байдаг юм бэ?

-Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд нийслэл болон орон нутагт нийт 1512 айлын орон сууцыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудын дагуу шилжүүлсэн байдаг. Орон сууцны мкв-ын үнийн тухайд Засгийн газрын тогтоолын хавсралтад нийслэл болон орон нутагт ямар үнэтэй байх талаар тодорхой нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоол, 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Буянт-Ухаа 2” хороолол дахь орон сууцны мкв-ын үнийг 1,350,000, орон нутагт 1,150,000-1,280,000 төгрөг байхаар тогтоож өгсөн байдаг. Харин Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Хангай” хотхоны түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн 223 айлын орон сууцны мкв-ын үнийг 1,880,000 төгрөг байхаар тогтоосон байдаг.

-Түрээсийн орон сууцад хэчнээн иргэн хамрагдсан бэ. Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур тавьдаг вэ. Бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлсэн 1512 айлын орон сууцад холбогдох журмын дагуу шаардлага хангасан иргэдээ нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд оруулах ажлыг зохион байгуулсан. “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-ын холбогдох шаардлагыг хангасан иргэд буюу залуу гэр бүл /2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулсан. Мөн түрээсийн орон сууцад амьдрах хүсэлтэй иргэн эрх зүйн чадамжтай, 21 насанд хүрсэн, тухайн орон нутагт байнга оршин суудаг, түрээсийн барьцаа төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой тогтмол орлоготой байх, бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй байх гэсэн нийтлэг шалгуурыг хангасан байх ёстой. Түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлт гаргах иргэн нь иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, барьцаа хөрөнгийг байршуулсан банк дахь дансны хуулга, байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гамшгаас хамгаалах байгууллагын дүгнэлтийг хавсаргах шаардлагатай. Мөн аль бүлэгт хамаарч байгаагаасаа шалтгаалан нэмэлт материал бүрдүүлэхийг журамд тусгаж өгсөн байдаг.

-Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд сардаа хэчнээн төгрөгийн түрээс төлдөг вэ?

-Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 25 тоот тушаалаар түрээсийн орон сууцны 1 мкв-ын төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 байхаар тогтоосон. Сайдын тушаалаар баталсан төлбөрийн хэмжээг үндэслэн иргэд маань түрээсийн орон сууцны төлбөрөө төлөх бөгөөд дээр нь ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөр нэмэгддэг. Түрээсийн орон сууцны төлбөр талбайн хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй байдаг.

-“Хангай хотхон”-ы мкв-ын үнийн зөрүүний асуудал үүссэн гэж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-“Хангай хотхон”-ы оршин суугчид маань холбогдох Засгийн газрын тогтоол буюу 2016 оны 298 дугаар тогтоол болон түрээсийн орон сууцтай холбоотой дүрэм, журамтайгаа сайн танилцаагүй эсвэл мэдээлэл дутуу байдлаас үүдэн буруу ойлголттой байх шиг байна. Түүнээс биш энэ үнийн зөрүүний асуудал гэдэг иргэдийн ярьж байгаа шиг зүйл огт байхгүй. Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор “Хангай хотхон”-ы нийт 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авахыг тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байдаг. Мөн түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцсэн актыг тухайн үеийн комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаа, түрээсийн орон сууцад иргэдийг хамруулах болон манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэл иргэдэд нээлттэй, хэдийд ч ирээд хүссэн мэдээллээ авах боломжтой шүү гэдгийг энэ дашрамд хэлье.

-Түрээсийн орон сууцанд амьдардаг иргэд өмнө төлсөн түрээсээ урьдчилгаанд тооцуулж, байрны үндсэн төлбөрөөсөө хасуулах шаардлага тавьсан байсан. Ийм боломж бий юу?

-“ТОСК” ТӨХХК нь Засгийн газар болон Барилга, хот байгуулалтын яамнаас гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Тиймээс тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллана. Түрээсийн орон сууцны төлбөр буюу иргэдийн төлж байгаа түрээсийн төлбөрөөр зөвхөн Хөгжлийн банкны зээлийн хүүг төлдөг. Гэтэл иргэд маань мэдээлэл дутуу байдлаас, зарим нэг нь мэдсээр байж нэгнээ өдөөн турхирах маягаар түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт тооцуулах гэх мэт ямар ч боломжгүй шаардлагыг тавьж байгаа нь зохимжгүй юм.

-Түрээслээд өмчлөх журам батлагдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газар 2019 онд 138 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг баталсан. Энэ дагуу салбар яам, “ТОСК” ТӨХХК-ийн зүгээс иргэдээ орон сууцтай болгох, түрээсийн орон сууцаа зөвхөн түрээслээд амьдрах биш өмчлөх боломжоор хангахаар ажиллаж байна. Тодруулбал, түрээсийн төлбөр дээрээ нэмэлт төлбөр төлж, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж, улмаар ипотекийн зээлд хамрагдах, хоёрт нь, түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцны нийт үнийг 5 хүртэлх жилийн хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх гэсэн хоёр хувилбарыг иргэддээ санал болгож холбогдох журмын дагуу гэрээгээ хийж эхлээд байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн амьдарч буй орон сууцаа түрээслээд өмчлөх хүсэлтээ гаргаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутагт нийт 510 иргэн түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх гэрээг хийгээд байна. Иргэд маань орон сууцаа өмчлөх сонирхол их байгаа бөгөөд энэ тоо цаашдаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

-“ТОСК” ТӨХХК-ийн цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-Цаашид бид УИХ-аар баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан “150 мянган айл-Орон сууц” хөтөлбөр, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Эко яармаг-1”, ”Солонго-1”, ”Солонго-2”, “Залуус-1,2” орон сууцны хотхон, хорооллын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөр цаашид үргэлжлэх байх. Ер нь иргэдэд ямар сувгаар мэдээлэл хүргэх вэ?

-Мэдээж Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна. Цаашид Засгийн газар, салбарын яамны бодлого чиглэлийн дагуу “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд түрээсийн орон сууцны санг тогтмол нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийнхээ орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах зорилгоор эрчимтэй ажиллах болно. Төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжээд тэрхүү төсөл хөтөлбөрөөс тодорхой тооны орон сууцаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж, улмаар бэлэн болсон түрээсийн орон сууцнууддаа холбогдох журам, дүрмийн хүрээнд шаардлага хангасан иргэдээ хамруулах тухай мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын www.tosk.gov.mn вэб сайтаар иргэддээ нээлттэй мэдээллийг шуурхай хүргэж ажиллана.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

М.ДАВААДУЛАМ

2021 оны арваннэгдүгээр сарын 01. Даваа. №137 (5542)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа