Бидэнтэй нэгд

Улс төр

Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

Нийтэлсэн

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс АН-ын дотоод зөрчилдөөн ширүүсэж, намын удирдлагаа ч дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү маргааныг эцэслэн 2021 оны 9-р сарын 27-ны өдөр АН-ын үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригийн хөшөөний өмнө О.Цогтгэрэл, М.Тулгат болон АН-ын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийн АН-ын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 2021 оны 11-р сарын 5-ны өдөр хуралдуулахыг зарласан.

Энэхүү саналыг АН-ын ҮБХ-ны 290 гаруй гишүүд дэмжин гарын үсгээ зурж 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.

Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.

Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны 11-р сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана