Дэлхий
Шинэ Зеланд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа хоёр дахин бууруулна
Шинэ Зеланд улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 50 хувиар бууруулахаа зарлалаа. Энэ мэдэгдлээ Их Британийн Глазго хотод эхлээд байгаа COP26 бага хурлын мэдэгдсэн байна.
Тус улс уур амьсгалын чиглэлд зорилтоо нэмэгдүүлсэн нь дэлхийн дулаарлыг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд нь илэрхийлжээ.
Үүнээс өмнө Шинэ Зеланд метаны хийн ялгарлаа 2005 оны үеэс 30 хувиар бууруулна гэж амлаад байв. Энэ удаагийн зорилт мөн 2005 оны үзүүлэлтийг жишиг болгож байгаа юм.