Нийгэм

Нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн эхний ээлжийг БНСУ-аас өчигдөр татан авчээ

Нийтэлсэн

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа өчигдөр танилцууллаа.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “БНСУ-аас өнөөдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авч байна. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна.

Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг Эрүүл мэндийн байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн шуурхай штаб, Улсын Онцгой комисс зэрэг байгууллага бүгд хамтран яаралтай арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд татан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ.

Exit mobile version