Бидэнтэй нэгд

Дэлхий

Арваннэгдүгээр сарын 4: АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч сонгогдов

Нийтэлсэн

Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 4-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
2008 оны арваннэгдүгээр сарын 4. АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч

Иллинойс мужийн сенатор Барак Обама 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон.

АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болсон тэрээр Аризона мужийн сенатор Жон МакКейнийг ялсан юм.

47 настай Барак Обамад 365 электорат болон нийт иргэдийн 53 хувь нь саналаа өгсөн бол 72 настай Жон МакКейнд 173 электорат болон нийт иргэдийн 45 хувь нь саналаа өгсөн.

АНУ-ын “Ардчилсан” намаас сонгогдсон Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчөөр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден ажиллаж байв.

Америк ээж, Кени эцэгтэй Обама 1996 онд Иллинойс мужийн сенатороор сонгогдохоосоо өмнө Чикагогийн их сургуульд хуулийн чиглэлээр багшилж байжээ.

1922 оны арваннэгдүгээр сарын 4. Тутанхамоны бунхныг илрүүлэв

Британийн археологич Ховард Картер 1922 оны арваннэгдүгээр сарын 4-нд Египетийн хаадын хөндийгөөс Тутанхамон хааны бунхныг илрүүлжээ.

Картер 1891 онд Египет улсад ирэхэд эртний Египетийн ихэнх булш олдсон байсан ч 18 настайдаа нас барсан алдарт Тутанхамон хааныг олоогүй байв.

Фараоны (Эртний Египетийн хаадын ерөнхий нэр) булшийг Зургаадугаар Рамзес хааны бунхны ойролцоогоос олсон ба 22 хоногийн дараа бунхны тасалгаанд нэвтэрсэн байна.

Энэ бол бүрэн бүтнээрээ хадгалагдсан цөөхөн бунхны нэг бөгөөд булшны олдворууд Египетийн эртний хаант улсыг сонирхох дэлхий нийтийн анхаарлыг сэргээжээ.

Тутанхамон нь Египетийн 18 дахь хаант улсын болон удмынхаа сүүлийн хаан байсан бөгөөд алтан баг нь Эртний Египетийн хамгийн үнэт олдворуудын нэг юм.

2001 оны арваннэгдүгээр сарын 4. Harry Potter анх дэлгэцнээ

“Harry Potter” цувралын анхны анги “Harry Potter and the Sorcerer’s Stone” кино 2001 оны арваннэгдүгээр сарын 4-нд дэлгэцнээ гарчээ.

Ж.К.Роулингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино дэлхий даяар 1 тэрбум ам.долларын ашиг олсон ба нээлтээ хийсэн долоо хоногийн ашгаараа Их Британи улсад дээд амжилт тогтоож байв.

1997 онд хэвлэгдсэн зохиолын кино бүтээх эрхийг 1999 онд “Warner Bros” компани авч 125 сая ам.долларын өртгөөр бүтээжээ.

Шидтэний ертөнцийн гайхалтай түүхийг өгүүлэх уг кино дараагийн кино, зохиолуудынхаа эхлэл болж, хүүхэд багачуудын дуртай түүх болон үлдсэн юм.

CGTN мэдээ20 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ