Энтертайнмент

Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ

Нийтэлсэн

Тус газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдад усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт өнөөдрөөс эхэллээ.Тодруулбал нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын бие бялдарын хэвийн үзүүлэлт чийрэгжилтийг хангах, усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг Баянгол  дүүргийн  Усан спорт сургалтын төвд Даваа-Баасан гарагуудад зохион байгуулж байна.

Сургалтаар алба хаагчдад Өврөөр даллах сэлэлтийн техник, Нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах үйл ажиллагаа, Уртын шумбалтын техник, Осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техник, Усанд сэлэлтийн тамирчдын хоололт, Мэлхий сэлэлтийн хөл, гар, амьсгалын дасгалыг хослуулах, Усан санд устай дасах, амьсгалын дасгалыг хослуулах зэрэг мэдлэг олгох юм.

Сургалт 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүтцийн нэгжүүдийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Exit mobile version