Нийгэм

Соёлын сайд асан С.Чулууныг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байна

Нийтэлсэн

Соёлын сайд асан, Чингис хааны музейн захирал С.Чулуун нарын хүмүүсийг Үндэсний Номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Уг эх сурвалжид түшиглэн тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйл Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх:

1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Exit mobile version