Дэлхий
Хятадын олон улсын импортын 4 дэхь экспо нээгджээ
11-р сарын 4-нд буюу өчигдөр Хятадын олон улсын импортын 4 дэх экспо, олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслол БНХАУ-ын Шанхай хотноо болжээ. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин уг нээлт дээр видео хэлбэрээр үг хэлсэн байна.
Тодруулбал Ши Жиньпин: Хятад улсын дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх эрмэлзэл өөрчлөгдөхгүй, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах шийдвэр ч өөрчлөгдөхгүй, эдийн засгийн даяаршлыг хөгжүүлж илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэлээр хөгжих шийдвэр ч өөрчлөгдөхгүй юм.Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг зөв чиглэлээр, олон талт худалдааны тогтолцоог багтаамжтай хөгжүүлэхийг дэмжиж, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг дэмжинэ. Хятад улс дижитал эдийн засаг, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг чиглэлийн хэлэлцээнд идэвхтэй, нээлттэй байр сууриар оролцож, олон талт худалдааны тогтолцооны олон улсын дүрмийг боловсруулах гол сувгийн статусаа хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах болно” гэжээ.
Г.Бямба