Нийгэм
БНСУ хоригоо зөөллөж, Монголоос ажилчин авахаа мэдэгдлээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминБНСУ-ын Засгийн газар арваннэгдүгээр сараас эхлэн улс орон энгийн амьдралдаа эргэн орж байгааг тохиолдуулан, гадаадын гэрээт ажилчдад тавьсан хоригоо зөөллөнө гэж мэдэгдлээ.
Yonhap агентлагийн мэдээлснээр “БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас эхний ээлжинд Монгол, Вьетнам, Таиланд, Хятад тэргүүтэй 16 орны гэрээт ажилчдын ирэх нөхцлийг зөөллөж, хялбар болгох гэнэ.
Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан улсуудад ковидын байдал тааруу байгаа тул тус улсуудын ажилчдад вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа виза олгох гэнэ. Мөн БНСУ-д ирэхээс 72 цагийн дотор хийгдсэн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэнэ.
Харин үлдсэн орнуудын ажилчдыг БНСУ-д ирснийх нь дараа вакцинд хамруулж, виза олгохоор болжээ.
Гадаадын бүх ажилчин вакцины бүрэн тунтай эсэхээс үл хамааран 10 хоног эмнэлэгт тусгаарлагдах аж. Одоогийн байдлаар гадаадын 50 мянган ажилчин ажлын виза хүлээж байгаа ажээ.