Дэлхий
Европтой худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байгаагаа мэдэгджээ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европтой худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Америкийн мужуудын амбан захирагч нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
АНУ БНХАУ-тай бүрэн хэмжээний худалдааны хэлэлцээр байгуулсныхаа дараа Европтой худалдааны яриа хэлэлцээ идэвхтэй явуулж эхэлнэ хэмээн Д.Трамп Айова муж улсад 1 дүгээр сарын 30-нд мэдэгджээ.
АНУ, Европын холбоо Вашингтоны нөхцөлөөр худалдааны хэлэлцээр байгуулж чадахгүй бол Европын Холбооны автомашины импортод татвар ногдуулах бодолтой байгаагаа тэрбээр өмнө нь мэдэгдсэн юм.