Улс төр
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулна.
Нийгмийн бодлогын байнгын хороо 10.00 цагаас
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 14.00 цагаас
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 14.30 цагаас
- Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, экспорт, импортын асуудал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, шинэчлэлийн талаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах,
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах,
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцэнэ.
Эдийн Засгийн байнгын хороо 15.00 цагаас
- “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ