Энтертайнмент

С.Зоригт уучлалт гуйв

Нийтэлсэн

Дуучин С.Зоригт энэ сарын 10-ны өдөр машинаа ачуулаад, журмын хашаанаас буцааж авахдаа нэлээд ууртай лайв хийсэн байдаг. Тэрбээр журмын хашаанд үүрэг гүйцэтгэж байсан ажилтныг доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

С.Зоригтын үйлдэлд ундуйцсан Ачилтын холбоо мэдэгдэл гаргаж, түүнийг уучлалт гуйхыг шаардсан билээ. Иймд С.Зоригт уучлалт гуйж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтны бичлэгийг хийж, онцгүй үйлдэл гаргасандаа тэр залуугаас уучлалт хүсэж байна. Хүн болгон албаар дүрэм зөрчдөггүй байх. Тухайн үед би нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан л даа. Ачилт угаас тийм явцтай байдаг. Мэдээж намайг хүлээхгүй. Ёс зүйгүй хандсандаа Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.

Машин ачилтын системийг 100 хувь зөв гэж хардаггүй. Монголын жолоочид яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг вэ. “Уучлаарай энд машинаа тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг шүү дээ. Гэхдээ тийм мэдээлэл түгээсэн нь буруу учраас сөрөг мэдээлэл түгээж та бүхнийгээ стресстүүлсэндээ уучлалт хүсье. Бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ дагаж хөдөлгөөнд оролцоцгооё” гэлээ.

Exit mobile version