Орон нутаг
Харуулын даргаа хөнөөсөн Х-д 11 жилийн хорих ял оноож, М-ийн зорчих эрхийг нэг жилээр хязгаарлав
Говь-Алтай аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.7 дугаар зүйлийн 2, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “ажлын цаг дууссан” тул 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад үргэлжлүүлэхээр завсарласан бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан 3 цаг 30 минут үргэлжилж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Х-г ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсэг заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн ЭХТА-ийн 17.2-1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ЭХТА-ийн 28.5-1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.7-2-т заасан “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, ЭХТА-ийн 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Т.М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.8-1-д заасан “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн ЭХТА-ийн 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
О.Х, Т.М нарт Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, шүүгдэгч Т.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,
Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эх сурвалж: Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар