Дэлхий

Угандагийн нийслэлд амиа золиослогч халдаж гурван хүн амь үрэгдлээ

Нийтэлсэн

Африкийн Уганда улсын нийслэл Кампала хотноо амиа золиослогчид халдаж гурван хүн амт үрэгдэн, 30 орчим хүн шархтжээ.

Мотоцикл унасан гурван этгээд Засгийн газрын ордон болон цагдаагийн төв газрын орчимд өөрсдийгөө дэлбэлсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас хүмүүсийн биеийн хэсгүүд тарсан тул нас барсан хүний тоо гурваас их байж болзошгүй байна.

Халдлагын ард “Исламын улс (The Islamic State)” бүлэглэл байсан гэж Угандагийн цэргийн “Amaq” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Дэлбэрэлтүүд гурван минутын зайтай болсон бөгөөд хотын бусад хэсгээс хэд хэдэн тэсрэх бөмбөгийг илрүүлжээ.

Дөрөв дэх этгээдийг халдлага үйлдэх гэж байхад нь баривчилсан ба тэрээр тэсрэх бөмбөгтэй хантааз өмссөн байжээ.

Exit mobile version