Дэлхий

ОХУ Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээхээр боллоо

Нийтэлсэн

ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол улстай  нислэгээ сэргээж, Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүддээ тавьсан хязгаарлалтаа цуцалжээ. Энэ талаар Оросын коронавирусний халдвартай тэмцэх штабаас өчигдөр мэдээлсэн байна.

Ингэснээр

  • Аргентин руу Москва – Буэнос-Айрес
  • Бразил руу  Москва – Рио-де-Жанейро
  • Коста-Рика руу Москва-Сан-Хосе
  • Бангладеш руу Москва-Дакка чиглэлд тус бүр долоо хоногт хоёр удаа,
  • Монгол руу Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх боломжтой болжээ.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version