Эдийн засаг
“Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна
Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Хэлэлцүүлэг үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ. Нэгдүгээрт, “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хэлэлцүүлэгт:
- Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин
- Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Д.Баярсайхан
- Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир
- Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай
- Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
- МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар оролцоно.
Хоёрдугаарт, “Орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмж” сэдвээр ярилцана. Хэлэлцүүлэгт:
- УИХ-ын гишүүн Н.Учрал
- Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
- Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг
- “Гангар инвест” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Энхтөр,
- “UA Properties” ХХК-ийн ерөнхий захирал А.Урангоо нар оролцох юм.