Бидэнтэй нэгд

Улс төр

Э.Батшугар: Мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадвал эдийн засгаа солонгоруулан тэлэх боломж байна

Нийтэлсэн

-Монгол Улс анх удаа 16.1 их наяд төгрөгийн том төсөв баталлаа. Сайн, муу олон янзаар ярьж байна. Таны хувьд ирэх оны төсвийг том зургаар нь хэрхэн харж, дүгнэсэн бэ?

-2022 оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн төсөв гэдгээрээ онцлогтой. Зөвхөн манай улс биш дэлхий даяар улс орнууд цар тахлын дараах сэргэлтийн төлөө өндөр төсөв баталж байна. Коронавирусын халдварын дараах эмчилгээ гэж ярьж байгаатай адил ирэх оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн эмчилгээ болно гэдэгт итгэж байгаа.

-Ирэх оны төсвөөс онцлох хөрөнгө оруулалтууд юу байна вэ?

-Миний харж байгаагаар ирэх онд бүтээн байгуулалтад 2.4 их наяд төгрөг төсөвлөсөн нь анхаарал татаж байгаа.

Замын бүтээн байгуулалт гэхэд энэ жилийнхээс 7.5 дахин, эрчим хүчний салбарт 6.4 дахин илүү хөрөнгө оруулалт хийхээр болсон. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөж нь 150 хувиар өсөж ирдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд 250 төгрөг болж ирнэ гэсэн үг. Энэ бол хөгжсөн орны хувьд хийсэн судалгаа. Монгол Улсын хувьд илүү өндөр өгөөж ирнэ гэж бодож байгаа. Мөн анх удаа боловсролын салбарт өндөр төсөв тавьсан байна. Тухайлбал, боловсролын зээлийн санд 79 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийнхээс 46 хувиар өндөр байсан. Энэ бол Монголын ирээдүй болсон залуучуудаа сурч боловсроход нь дэмжиж, боломж нээж өгч байгаа хэрэг.

Мөн анх удаа нийслэлийн түгжрэлийг бууруулахад цогц бодлого боловсруулж 420 тэрбум төгрөг баталсан. Нийслэлийн удирдлагууд шаардлагатай цаг үед зоригтойгоор ажиллаж Засгийн газартайгаа уялдаа холбоотой ажилласны илрэл гэж харж байгаа.

-Төсөв томрохын хэрээр төсвийн алдагдал тэлэх, уул уурхайн салбарт хэт өөдрөг орлого төсөөлөх гэх мэт эдийн засагчдын шүүмжлэл дагуулсан асуудлууд байна?

-Төсвийн алдагдлыг 2.3 их наядаар баталсан. Үүний  тодорхой хэсгийг Засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлж таарна. Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх нь нэг талаар буруу зүйл биш юм. Учир нь Засгийн газрын бонд нь санхүүгийн зах зээлд жишиг хүү тогтоодог. Ингэснээр хувийн хэвшлүүд бонд гаргаж хөрөнгө оруулалт босгохоос гадна арилжааны жишиг хүү тогтоогддог.  Дараагийн анхаарах асуудал бол төрийн өмчит компаниудын ногдол ашгийг 400 тэрбум гэж тооцсон байна. Энэ бол харьцангуй том тоо. Үүнд хүрч чадах уу гэдэг нь асуулт дагуулах байх. Мэдээж энэ дүндээ хүрэхийн тулд менежментээ сайжруулах, хувьцаат компанийн засаглал руу орно гэж байгаа нь дэвшил гэж харж байгаа. Мөн 36 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон байна.

Энэ бол хүрэх боломжтой дүн гэж бодож байна. Учир нь Хятадын коксжсон нүүрсний эрэлт ирэх жил өндөр байхаар байна. Миний харж байгаагаар Хятад улсын эдийн засаг ирэх жил 5-6 хувиар өснө. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтууд өрнөж гангийн үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа. Ган хайлуулахад гол түүхий эд болох коксжсон нүүрсийг Монголоос авах нь энэ цаг үед хамгийн тохиромжтой байгаа. Хилийн асуудал шийдэгдвэл эрэлт нь хангалттай гэж бодож байна.  Мөн төсөвт нүүрсний тонн тутмын үнийг 73 ам.доллараар тавьсан байсан. Харин зах зээлийн үнэ нь өнөөдөр 300 ам.доллар хүрсэн байгаа. Тэгэхээр төсөөллөөс давсан орлого олох боломжтой. Хил гааль, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлууд ч төсөвт тусгагдсан байсан. Одоо байгаа нөхцөл байдал бол цэвэр ковидоос шалтгаалж байгаа гадны хүчин зүйл тул он гараад нөхцөл байдал сайжирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Хоёр яам шинээр байгуулахаар болж төсөв нь батлагдлаа. Одоо хэрхэн үр дүнтэй ажиллах талаар ярих хэрэгтэй байх?

-Миний хувьд цаг үеэ олсон зөв шийдэл гэж дэмжиж байгаа. Цар тахалтай холбоотойгоор Монголбанкинд ирж байгаа олон сорилт байна. Нэн түрүүний асуудал бол өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Инфляц бараг 10 хувьд дөхөж байна. Монголбанк үүнийг макро түвшинд мөнгөний бодлогоор дангаар шийдэх боломжгүй. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь хил, гаалийн сааталтай холбоотой нийлүүлэлт талдаа буюу микро түвшинд байна. Тиймээс зайлшгүй Засгийн газрын оролцоо шаардлагатай. Монголбанк ирэх жилийн хоёрдугаар хагасаас инфляц буурна гэж байгаа. Гэхдээ бид нэг зүйл анхаарах ёстой.

Өндөр тогтсон үнэ эргээд буурахад хэцүү. 9000 төгрөгийн үнэтэй бараа 10 мянган төгрөг болоод эргээд 9000 болох нь бараг үгүй. Харин 10 мянгаасаа нэмж өсөхгүйгээр өсөлт нь тогтворжиж болдог. Үнэ бол цавуу шиг гэсэн эдийн засгийн онол ч байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад сүүлийн 30 жил байгаагүй өндөр инфляцтай нүүр тулж байна. Тиймээс Монголбанк, Засгийн газартайгаа хамтарч уялдаа холбоотой ажиллаж байж иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг багасгах боломжтой. Мөн хил гаалийн асуудлаас үүдээд үндэсний үйлдвэрлэгчид  түүхий эдийн дутагдалд орж байна. Тэгэхээр импорт орлосон түүхий эд үйлдвэрлэхийн тулд энэ төрлийн үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Тоног төхөөрөмж, барилгын материалыг татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох гэсэн олон арга байна. Энэ бүх бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж зангидаж ажиллана гэж ойлгож байгаа. Ковидын дараах сэргэлтийг хийхэд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хамгийн чухал байгааг улс орнууд хамгийн түрүүнд онцлон харж байна.

-Цахим хөгжлийн яамны тухайд?

-Криптовалютаас эхлээд цахим хөгжил асар хурдацтай явагдаж байгаа энэ үед заавал байх ёстой яам. Яам байгуулж салбараа фокусандаа оруулж байж бид цахим хөгжлөөс хоцрохгүй амжилттай хөгжинө.

Яагаад бид бусад орон шиг цахим хөгжлийг цаг алдалгүй хүлээж авах шаардлагатай вэ. Яагаад хөл нийлүүлэн хөгжих боломжтой вэ гэхээр мэдээллийн технологийн эринд гарааны болон газар зүйн ялгаа байдаггүй. Өнөөдөр программ хангамжийн чиглэлээр төгсөж байгаа оюутнууд Монголд байна уу, Энэтхэг, Японд байна уу хамаагүй программын нэг л хэл сурч байна. Тэр хэлээ яаж ашиглаж, ямар оюуны бүтээл хийж байна вэ гэдгээрээ хил хязгааргүй өрсөлдөж байна. АНУ гэхэд блокчэйн дээр суурилсан мэдээлэл технологийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, үүгээр дэлхийд өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэдгээ зарлачихлаа. Бүх улс орон цахим шилжилтэд анхаарч байгаагийн нэг жишээ энэ юм. Тэгэхээр бид хоцорч болохгүй. Удахгүй Монгол Улсад 5G сүлжээ орж ирэх гэж байна. Үүнийг дагаад бизнесийн том боломжууд, ажлын байрууд бий болно. Монгол залуучууд олон улсад софтвэйр, аутсорсингаа зарж, шэйрлэх болно. Гэх мэтчилэн биднийг том өөрчлөлтүүд хүлээж байгаа.

-Манай криптовалютын зах зээлд койны давалгаа хүчтэй өрнөлөө. Богино хугацаанд ашиг олох сонирхол энэ зах зээлийг тэр чигт нь унагаж мэдэхээр болчихлоо?

-Нэг хэсэг койны том давалгаа үүслээ. Монголд найман койн зах зээлд гарч, 20-оод шинэ койн гарахаар хүлээгдэж байгаа гэсэн мэдээллийг авсан. Энд хамгийн гол нь зөв зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь дунд нь хөөс байж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Яагаад хүмүүс койн аваад байна гэвэл богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхол нь давамгайлаад байна. Уг нь койны үндсэн зорилго нь ашиг хийхдээ биш юм. Биткойн, этериум гэсэн койнууд анх гарахдаа төлбөрийн хэрэгсэл болж гарч байсан. Өнөөдөр монгол төгрөгөөр бид Америк, Японд очоод худалдаа хийх боломжгүй. Тэгвэл амжилттай криптовалют гаргаад олон улсын бирж дээр хүлээн зөвшөөрүүлснээр тухайн койноор гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой болно гэж харж байна. Ер нь дэлхийн уламжлалт санхүүгийн том байгууллагууд блокчэйн технологийг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна. Бид хэзээ ашиглах уу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Тиймээс түрүүлж төлөвлөгөө хийгээд угтаж ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ технологи хэнийг ч хүлээхгүй.

Иргэд маань үүнийг зөв ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ямар технологи дээр суурилсан койн байна. Блокчэйн дээр суурилсан байна уу, үгүй юу, хөрвөх чадвар ямар байх уу гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нийгэмд айдас үүсгэхээс илүү зөв зохицуулалт хийгээд, иргэдээ мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Энэ давалгаан дунд хуурамч, луйврын шинжтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Виртуал хөрөнгийн тухай хууль их хурал дээр явж байгаа.

-Хуулийн төсөл дээр ямар саналтай байна?

-Одоогийн байдлаар байнгын хороогоор эхний удаа хэлэлцсэн байдалтай байна. Дэлхийн улс орнуудын жишгийг нэлээд судалж, манай хуулийн төсөлтэй харьцуулж үзлээ. АНУ, Сингапур, Австри, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Хятад улс ямар нэгэн байдлаар бүрэн төгс зохицуулсан хуулиа одоогоор гаргаж чадаагүй байна. Бүгд тодорхой хэмжээнд туршилт хийгээд явж байна. Тэгэхээр Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ямартай ч хуулийн төслөө баталчихья. Нэмэлт зохицуулалтыг дараа нь цаг алдахгүй хийгээд явах ёстой гэж бодож байна. Сүүлийн таван жилд л асар эрчимжсэн зүйл болохоор эцсийн үнэн зөв гаргалгааг нь хэн ч мэдэхгүй байна. Хугацаа нь болоогүй байна гэсэн үг л дээ. Ямартай ч бид зугатах ёсгүй. Цаг хугацааны хувьд бид эгзэгтэй, гэхдээ маш том алтан боломжийн үед байна гэж харж байгаа. Монгол Улс мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадснаар эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа