Нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын хоёр цахим хуудас хакердуулав

Нийтэлсэн

Монголбанкны цахим хуудас руу халдлага үйлдсэн “1877 Team” өнөөдөр/2021.11.17/ Цагдаагийн ерөнхий газрын харьяа хоёр цахим хуудсыг хакердлаа. Тодруулбал, тус багийн зүгээс “sas.police.gov.mn” буюу Гэрээт болон хувийн харуул хамгаалалтын бүртгэлийн систем болон “service.police.gov.mn” буюу Цагдаагийн байгууллагын цахим үйлчилгээний сайтыг тус тус хакердсан аж.

Иракийн Курдистан автономит улсаас гаралтай “1877 Team ” өөрсдийн телеграм хуудаснаа “Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдлаа” хэмээн пост оруулжээ.

100 гаруй гишүүдтэй тус бүлгэм нь “ransomware”, “doxxing” зэрэг цахим халдлага, виртуаль видео тоглоомын маркетинг хийдгээрээ алдартай. Ёс зүйт хакерууд “1877 Team”-ийг ёс зүйгүй, тодорхой зорилгогүй, жаахан хүүхэд шиг гэж тодорхойлжээ. Тэд энэ оны наймдугаар сард Румын улсын мэдээллийн агентлагийг хакердаж, 100 ам.долларын биткойн нэхэмжилсэн гэнэ.

“1877 Team” нь улс орнуудын засгийн газар, улс төрийн намууд, яамд, агентлагуудын цахим хуудсыг онилдог байна. Мөн тэд өнгөрөгч тавдугаар сард Палестины нутаг дэвсгэрийн маргаантай хурцадмал байдлын үеэр Израил, Америк, Их Британийн жижиг мэдээллийн сайтууд руу халдлага үйлдэж, эзэлжээ.

Exit mobile version