Эрүүл мэнд
Дэлхий нийтээр амны хаалт хомсдож буй энэ үед өөрөө оёж хэрэглэх ЗӨВЛӨМЖ
Амны хаалтны зөв хэрэглээний талаар ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа зөвлөгөө өгч байна.
Дэлхий нийтээр амны хаалтны хомсдол үүсэж байгаа. Маскийг их хэмжээгээр нөөцөлбөл хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал ч яригдаж байна. Коронавирусийн халдварын үед мэс заслын маск хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж байна.
Нэгэнт хомсдол үүссэн энэ үед мэс заслын амны хаалтаас гадна өөрөө оёж хэрэглэхийг зөвлөмж болгож буй юм. Самбай марлиар хийх бол 6 давхар, хөвөн даавуун материал бол 3 давхар байж болно. Нийлэг материал сонгож болохгүй. Маскийг зүүхэд хамар, амыг эрүүн доогуур бүрэн далдлах хэмжээгээр оёх хэрэгтэй. Авах зүүхэд хялбар байхаар бодож, маскийг чихэнд тогтоох уяа резин байвал илүү тохиромжтой. Хэрэглэсэн амны хаалтын амьсгалсан хэсгийг гараар барихгүй, шууд хаях нь зүйтэй.