Улс төр
БНСУ-ын ЗГ ирэх сард гадаадын орнуудаас ажиллах хүчин хүлээн авахад бэлэн гэжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын иргэд гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хоёр улс хоорондын гэрээгээр дамжуулан Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр улс руу иргэдийг илгээдэг.
Тэгвэл өнгөрөгч 2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Япон улс руу 12 ур чадвартай ажилтан илгээсэн байна. Мөн өнөөдрийн байдлаао Япон улсад ур чадварын дадлагжигчаар илгээсэн нийт 273 хүн ажиллаж байна. Харин Өмнөд Солонгос руу 2020 онд 62, 2021 онд 22 хүн илгээгээд байна.
Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамнаас 12 дугаар сард гадаад илгээгч орнуудаас ажиллах хүчин авахад бэлэн гэсэн мэдээллийг хүргүүлсэн гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.