Эдийн засаг

“Rio Tinto” Монголын Засгийн газрын “TRQ”-д төлөх өрийг өмнөөс нь “тэглэх” шийдвэр гаргасан

Нийтэлсэн

“Pentwater Capital Management” компанийн Гүйцэтгэх захирал дахин нээлттэй захидал илгээсэн байна.

Энэ удаад “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Бен Вяаттад хаяглажээ. Тэрбээр хараат бус гишүүн болоод хоёр сар болж байгаа аж.

Аравдугаар сард “Rio Tinto” компани дөрвөн санал бүхий захидлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн юм. Үүнд Засгийн газрын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, мөн гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар өгөх зэрэг саналууд байгаа аж. Эдгээр саналыг ирэх долоо хоногуудад хэлэлцэхээр байгааг захидалд дурджээ.


“Монгол Улсын Засгийн газрын 1.6 тэрбум ам.долларын өр нь “Turquoise Hill Resources”-д өгөх ёстой өр. Гэтэл үүнийг өмнөөс нь өршөөх буюу “тэглэх” шийдвэр гаргасан нь байж болохгүй зүйл” гэдгийг тэрбээр захидалдаа дурдсан байна.

“Учир нь “Оюутолгой” төслийн далд уурхайн зардлын хэтрэлт “Rio Tinto”-ийн менежментийн алдаанаас үүдэлтэй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл “Rio Tinto”-ийн алдааны улмаас “Turquoise Hill Resources” 1.6 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлж байгааг эсэргүүцэж байна” гэжээ.

Мөн “Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөр авч байгаа бол “Turquoise Hill Resources” болон “Оюутолгой” төслийн хувьцааг шууд болон шууд бус байдлаар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ёстой” гэсэн байна.

Exit mobile version