Улс төр

ЧУУЛГАН: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 104 тэрбум төгрөг төсөвлөсөн

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ “Хуулийн төслийг дэмжиж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө хэд байгаа вэ, тоо хэлээч. Ковид гээд энэ сангийн мөнгө багассан байх. Түрүүн 26 тэрбум төгрөг гээд хэлчих шиг боллоо. Дээр нь, Монголд мэргэжилтэй, ур чадварай ажилтан гэдэг маш их хэрэгтэй байгаа юм. Хэдий болтол гаднаас ажиллах хүч авах вэ, өөрсдийнхөө иргэдийг л бэлдмээр санагдах юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг бүрэлдэхүүн нь ажлын байрны орлого байдаг. Ер нь бол 90-ээд тэрбум төгрөг тавигдсан. Үүний 70 тэрбум нь яг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулагддаг. Харин 20-иод тэрбум нь яамны таван хөтөлбөрт зарцуулагддаг. Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тавигдсан” гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн “Мэргэжлийн боловсрол бол маш чухал зүйл. Манай улсад 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг. Үлдсэн нь МСҮТ-д сурдаг. Ингэснээр мэргэжилтэн дутмаг байгаа нь үнэн” гэх нэмэлт мэдээллийг өгөв.

Exit mobile version