Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож бууруулна

Нийтэлсэн

Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах урт хугацааны шийдэл нь орон сууцжуулалт гэж төрөөс үзэж байгаа билээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 908.7 мянган өрх байгаагаас 30 орчим хувь нь орон сууцад амьдарч байгаа гэх тоо баримт бий.

Харин нийслэлийн нийт өрхийн 50 орчим хувь буюу 206 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа ажээ. Тэдгээр иргэдэд зориулсан ногоон орон сууцыг нэмэгдүүлэхэд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм.

Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлогын талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Цаашдаа орон сууцны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 2040 он гэхэд 685 мянган өрх айл амьдрах төлөвтэй байгаа. Учир нь нийт хүн амын тал хувь нь 25 хүртэлх насны иргэд байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 871 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган зээлдэгчид олгосон байна. Цаашдаа ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Энэ жилийн хувьд ипотекийн зээлд хамрагдалт 11.5 хувьтай байгаа. Орон сууцны үнийн сэргэлт ажиглагдаж байгаа ч үнийн хөөсрөлт үүсгээгүй. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэлтэд хуримтлалын нэгдсэн сан болон зээлийн батлан даалтын санг оролцуулах хэрэгтэй. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог цаашид зах зээлийн зарчимд нийцсэн, тогтвортой системд шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.

Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлогыг урт болон богино хугацаанд ангилан үзэж байгаа ажээ. Ипотекийн зээлийн богино хугацаанд хамрагдсанаар 30 хувийн урьдчилгааны 20 хувийг хувь хүний хуримтлалаас хийвэл үлдсэн 10 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргах юм. Харин урт хугацаанд 30 хувийн урьдчилгааны 25 хувийг цалингийн хуримтлал үүсгэн хийснээр үлдсэн хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргах ажээ. Зээлийн батлан даалтын сангийн нэмэлт өөрчлөлтийн эрх зүйн орчныг  бүрдүүлсэн ба хэрэгжилтийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлүүлэх юм. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 10 мянган барилга ашиглалтад орсон байна. Харин 2023 он хүртэл улсын хэмжээнд 40 мянга орчим орон сууц ашиглалтад орох судалгааг урьдчилсан байдлаар салбарын хүмүүс гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын материалын үнийн өсөлт 70 хувиар нэмэгдсэнээр орон сууцны үнэ өссөн билээ.

Орон сууцны үнэ нэмэгдсэн гол шалтгаанд бараа материалын үнэ, цар тахал, ажиллах хүчний зардал, газрын үнэ болон зээлийн хүү хамгийн өндөр хувийг эзэлжээ. Тиймээс орон сууцны салбарт төрөөс дараах бодлогуудыг баримтлахаар болсон байна. Үүнд, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нийлүүлэлтийг бодлогоор дэмжиж тогтвортой болгох болон стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ногоон тогтвортой хөгжлийг эрэлхийлэх зэрэг бодлогыг барьж ажиллах ажээ. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог зөвхөн ипотекийн зээл болон түүнийг дамжуулж буй оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа биш юм. Одоогийн ипотекийн зах зээл дэлхийн загварт нийцэхгүй байна. 

Манай улсын ипотекийн зээлийн үлдэгдэл 5.5 тэрбум төгрөг байгаа юм. 2013-2021 оны хооронд 85 мянган өрх айл 4.1 сая ам.метр орон сууцыг худалдаж авсан байна. Цар тахлын үеэр манай улсын орон сууцны худалдан авалтын хэмжээ буураагүй юм. Харин ч өссөн үзүүлэлттэй байжээ. Учир нь иргэд өөрсдийн хөрөнгөө үл хөдлөх болгон хувиргаж, цар тахлын үед хөрөнгөө хамгаалсан хэмээн Монголын ипотекийн холбоо /МИК/ үзсэн байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр төрөөс хэрэгжүүлж буй хамгийн оновчтой хөтөлбөрүүдийн нэг хэмээн эдийн засагчид болон холбогдох салбарынхан үзэж байгаа юм. 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээр чанаргүй зээл 16.7 хувь болсон нь өмнөх оноос 1.2 хувь буурсан үзүүлэлт ажээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 10 хувь болсноор өмнөх оноос 4.5 хувиар буурсан юм. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл буурах болсон гол шалтгаан нь барилгын салбарын аж ахуй, нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, санхүү сайжирсантай холбоотой хэмээн МИК-ээс үзжээ. Цаашдаа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой болгоход төр болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Төрөөс хот төлөвлөлт, зураг төсөл, газар чөлөөлөлт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, хувийн хэвшил төсөл хэрэгжүүлж, орон сууцны зээлийг бүрдүүлж, банкнаас төрөл бүрийн ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэснээр иргэдийн зүгээс идэвхтэй хамрагдах дөрвөн талт хамтын ажиллагаа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой болгох юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм1 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм1 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн