CRI Монгол радио

“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Нийтэлсэн

19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд болж буй “Бүс ба зам” бүтээн байгуулалтын форумд оролцохдоо онцлон тэмдэглэхдээ, Бид өндөр стандарт, тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргааг сайжруулахаар зорилго болгож, худалдааг гүнзгийрүүлж, хөрш орнуудтай хийх худалдааны цар хүрээг өргөтгөж, илүү чанартай бараа бүтээгдэхүүн импортлохыг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, хөнгөвчлөх түвшинг дээшлүүлж, худалдааны тэнцвэртэй, харилцан ашигтай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

2013 онд “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлснээс хойш Хятад улс гадаадад нээлттэй байх цар хүрээгээ тэлж, институцийн нээлттэй байдлыг ахиулж, хамтаар улс орноо бүтээн байгуулж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагаанд хүрч чадсан. Хятад улс гурван талт юм уу олон талт зах зээлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, олон улсын үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Хөрөнгийн санхүүжилтийг гүнзгийрүүлж, өндөр хөгжилтэй орнуудын олон талт хөгжлийн байгууллага, санхүүгийн байгууллагуудын оролцоог татан оролцуулж, олон талт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно. Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн салбарын солилцоог гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбарын олон төрлийн харилцан үйлчлэлийн хэв маягийг бүрдүүлэх болно.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс эрүүл мэнд, ногоон байгууламж, дижитал, инноваци зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлэх болно гэжээ.

Exit mobile version