Бидэнтэй нэгд

Дэлхий

Өнгөрсөн ба ирээдүйг холбосон шинэ эриний эхлэл

Нийтэлсэн

Эдийн засгийн тэргүүлэгч улс гүрнүүдийн нэг БНХАУ-д болж буй улс төр нийгмийн томоохон үйл явц нь дэлхийн ус орнуудын судлаачидын анхааралын төвд үргэлж байдаг билээ. 2021 оны хувьд ч гэсэн БНХАУ–д олон үйл явдалууд болж өнгөрч байгаагийн нэг нь 2021 оны 11-р сарын 8-наас 11-ний өдрүүдэд Бээжин хотод амжилттай болж өндөрлөсөн ХКН-ын XIX удаагийн Төв хорооны VI бүгд хурал билээ.

Монгол Улс, БНХАУ нь дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 72 жилийг өртөөлж хоёр талын эдийн засаг нийгмийн харилцаа өргөн хүрээнд хөгжиж буй энэ цаг үед найрамдал харилцаат хөрш орны улс төрийн амьдралд өрнөж буй томоохон үйл явдалын нэг болох уг хурлын талаар өгүүлэхээс өмнө ХКН-ын Төв хорооны бүтэц, үйл ажиллагааг цухас дурдахаар шийдэв.

ХКН-ын Төв Хороо, түүний ээлжит бүгд хурал

ХКН-ын Төв хороо нь ХКН-ын Их Хурлаас сонгогддог хамгийн өндөр эрх мэдэл бүхий төлөөллийн төв байгууллага юм. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй XIX удаагийн Төв хороо нь нийт 204 гишүүнтэй. Намын Төв хорооны бүх гишүүд нь Улс Төрийн товчооны гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвших эрхтэй байдаг. Мөн одоогоор 168 Төв хорооны орлогч гишүүдтэй бөгөөд орлогч гишүүд нь Төв хорооны хуралд оролцож үг хэлэх эрхтэй бөгөөд харин саналын таслах эрхгүй юм. Хэрэв Төв хорооны гишүүний орон гарч тоо дутсан тохиолдолд ээлжит их хурлаас авсан саналын тооны дарааллаар Намын Төв хорооны гишүүнээр сонгогддог дүрэмтэй.

Улс төрийн товчоо

ХКН-ын дүрмийн дагуу Намын Төв хорооны хурлын бус чөлөө цагт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны Байнгын хороо нь түүний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. ХКН-ын 19-р их хурлаас сонгогдсон одоогийн Улс төрийн товчоо нь 25 гишүүнтэй бөгөөд Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газар нь Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны Байнгын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуан зохион байгуулдаг.

Улс төрийн товчооны Байнгын хороо

БНХАУ-ын нам төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээний бүх том шийдвэр гаргах эрхтэй дээд байгууллага бөгөөд ХКН-ын дүрмийн дагуу Намын Төв хорооны хурлаас Улс төрийн товчоог сонгохын зэрэгцээ мөн Улс төрийн товчооны байнгын хороо, Ерөнхий нарий бичгийн даргыг сонгодог. Улс төрийн товчооны байнгын хороо нь 7 гишүүнтэй байдаг.

 

ХКН-ын Төв хорооны бүгд хурал

ХКН-ын ээлжит их хурлаас сонгогдсон Төв хороо нь жилд нэг удаа хуралддаг бөгөөд хоёр их хурлын дунд ихэвчлэн 7 удаа хуралддаг байна. Харин ХКН-ын 13 дахь удаагийн сонгуулийн Төв хороо нь хамгийн олон буюу 9 удаа бүгд хуралаа хуралдуулсан түүхтэй. Бүгд хурал болгон хуралддаг цаг хугацааны хувьд ч гэсэн онцлогтой. Жишээ нь:

I бүгд хурал нь ХКН-ын ээлжит Их хурал хуралдсан дараа шууд үргэлжлэн болдог бөгөөд намын гол цөм удирдлага болох Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны Байнгын хороог сонгож, нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага бүрэлдхүүнийг томилдог байна.

II бүгд хурал нь дараагийн жилийн 3-р сард БХАТИХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар чуулганы өмнө хуралдаж төрийн удирдлага, засгийн газрын өндөр дээд албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг голчлон хэлэлцэж иржээ.

III бүгд хуралд нь мөн тухайн жилийнхээ 9 эсвэл 10-р сард хуралддаг бол IV, V, VI  бүгд хурлууд дараагийн жил бүрийн 11–р сард хуралдж улс орны нийгэм эдийн засгийн байдалд дүгнэлт өгч, нам улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргаж, Улс төрийн товчоо жил бүрийн ажлын тайлангаа тавьдаг. Харин VII бүгд хурлаар дараагийн их хурлаар сонгогдох Төв хорооны гишүүдэд нэр дэвшүүлэх талаар болон намын ээлжит их хуралд тавих улс төрийн илтгэлийн агуулгын хянан батладаг юм.

Хамгийн анх 1927 онд ХКН-ын V их хурлаас сонгогдсон 31 Төв хорооны гишүүн 14 орлогч гишүүд оролцсон  ХКН-ын V сонгуулийн Төв хорооны I бүгд хурал хуралдсан түүхтэй.

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны VI бүгд хурал

Энэ удаа 2021 оны 11-р сарын 8-аас 11-ний өдрүүдэд, ХКН-ын XIX удаагийн Төв хорооны VI бүгд хурал Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Улс төрийн товчооны ажлыг тайланг хэлэлцүүлж, “Намын зуун жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”, “ХКН-ын XX бүгд хурлыг хуралдуулах тухай шийдвэр” зэргийг хэлэлцэн батлав.

Хуралд онцлохдоо, “намын удирдлагыг чандлан баримтлах, ард түмнийг нэгдүгээрт тавих, онолын шинэчлэлийг тууштай дэмжих, бие даасан байдлыг бүрэн хангах, Хятадын онцлогтой хөгжлийн замаар замнах, уужуу энэрэнгүй байх, инновацийг дэмжих, авилгатай зоригтой тэмцэх, нийгмйн хөгжлийн төлөө нэгдсэн байдлыг бүрдүүлэх, нам өөрийгөө тасралтгүй шинэчлэх сайжруулах” зэрэг арван заалт бүхий намын үйл ажиллагааны туршлагыг сайшаан эдгээр нь ХКН болон ард түмний хамтаар бүтээсэн оюун санааны өв гэж дүгнэхийн зэрэгцээ үүнийг дээдлэн эрхэмлэж, тууштай баримталж, шинэ цаг эринд улам баяжуулан хөгжүүлэх ёстой гэжээ.

Түүнчлэн ХКН-ын ХХ бүгд хурлыг 2022 оны сүүлийн хагаст Бээжинд хуралдуулахаар шийдсэн байна

Уг хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхцаж түүхэн шийдвэр гаргасан гэдгээр онцлогтой болж өнгөрөв. Түүхэн шийдвэр гэдэг нь Хятадын Коммунист намын цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг хэлж буй хэрэг.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:  “ХКН-ын зуун жилийн тэмцлийн дундаас бид хэрхэн амжилтад хүрч чадсан, цаашид бид ямар амжилтад хүрч чадах тухай, анхны зорилтоо улам тууштай, ухамсартайгаар биелүүлж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг улам сайн баримтлах ёстой” гэж онцлон дурджээ.

Мөн тэрээр “1921 онд ХКН байгуулагдсанаас хойш Хятадын ард түмэнд аз жаргалтай амьдрал авчрах, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг биелүүлэхээр анхны зорилтоо болгож, коммунист үзэл санаа, социалист итгэл үнэмшлийг ямагт тууштай баримталж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн аз жаргалын төлөө улс орон даяар нэгдэж, цуцалтгүй тэмцээр ирсэн бөгөөд нам болон ард түмний зуун жилийн тэмцэл нь Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн түүхэн дэх хамгийн аугаа түүхийг бүтээсэн” гэж хурлын үеэр дурджээ.

Шинэ эрин үе дэхь Хятад улсын түүхэн амжилт

4 хоног үргэлжилсэн ХКН-ын XIX удаагийн Төв хорооны VI бүгд хурал 11-ний өдөр Бээжин хотноо өндөрлөхдөө: ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эринд орсон юм. Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хороо Хятад улсын урт хугацаанд шийдэж чадаагүй бэрхшээлтэй олон асуудлыг шийдэж, нийгмийн хөгил дэвшлийн шинж чанартай олон ажлуудыг бүтээж чадсан бөгөөд нам, төрийн ажилд түүхэн амжилт гаргасан, түүхэн өөрчлөлтөд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж дүгнэжээ.

Хуралд онцлохдоо, хөгжлийн шинэ эринд орсны дараа ХКН-ын удирдлагын тогтолцоо тасралтгүй боловсронгуй, удирдлагын арга барил нь шинжлэх ухаанч болж, авлигатай тэмцэх тэмцэл амжилттай болов. Хятад улсын ерөнхий хүч чадал шат ахиж, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо боловсронгуй, тогтворжиж, хуулийн засаглалтай Хятад улсыг бүтээн байгуулах ажил чухал алхам хийв. Ард иргэдийн амьдрал бүх талаар сайжирч, үндэсний экологи, байгаль орчныг хамгаалахад түүхэн, шилжилтийн, ерөнхий өөрчлөлт гарав. Үндэсний аюулгүй байдлыг цогцоор нь бэхжүүлэв. ХКН-ын Төв хорооны “Нэг Хятад”-ын зарчим болон “92 оны нийтлэг ойлголт”-ыг баримталж, хоёр эргийн харилцааны санаачилгыг гартаа авав. Мөн Хятад улс нь олон улсын улс төр, нийгмийн өрсөлдөөн дунд дахь нөлөөллөө улам нэмэгдүүлж Хятадын ард түмэн улам хүчирхэг болж буй чухал үсрэлт хийв гэжээ.

Энэ удаагийн бүгд хурал, хурлаас гарсан шийдвэрийн талаар олон улсын хэвлэл мэдээлэлийн байгуулагууд, улс төр судлаачид туйлын анхаарч үзл бодлоо илэрхийлсээр байна.

Герман улсын Хессен мужийн Европ, Олон улсын харилцааны газрын захирал асан Бө Шивэнь: “Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ядуурлыг арилгаж, чинээлэг нийгмийг бий болгож чадсан. XIX удаагийн Төв хорооны VI бүгд хурал бол Хятадын ирээдүйг цаашид тодорхойлох шинэ эхлэл болсон бөгөөд улам хичээнгүй, эрч хүчтэйгээр хоёр дахь зуун жилийн зорилт болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байх болно” гэжээ.

БНСУ-ын Данкоок их сургуулийн Улс төр олон харилцааны ухааны профессор Ким Жингү хэлэхдээ: “Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бий болсон нь өнөөгийн тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй байдалд нийцэж, Бүс ба зам, Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын санаачилга болон үзэл баримтлал нь Хятадын хөгжилд томоохон ач холбогдолтой төдийгүй, Хятад улс болон дэлхий нийтийн улс орнуудын харилцааг цаашид улам ойртуулан нягтруулж, Хятад улс болон бусад улс хоорондын хамтын хөгжлийг ахиулах болно” гэжээ.

Манай хоёр орон хэдийгээр улс төр, нийгмийн тогтолцоо адилгүй ч дэлхий хамтийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүд, найрамдал харилцаатай мөнхийн хөрш улс орнуудын хувьд цаашид өдөр ирэх тутамд хувьсан өөрчдөгдөж буй хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн замд хамтаар урагшлах нь гарцаагүй юм.

Хятад судлаач: Х.Баатархүү

Эдийн засаг3 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр3 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм3 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр3 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг3 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр3 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм3 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар3 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио4 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио4 өдөр өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий12 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав