Улс төр

“Их-7”-гийн уулзалт Ливерпүүлд болно

Нийтэлсэн

“Их-7” бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт ирэх арванхоёрдугаар сарын 10-12-нд Ливерпүүлд болох аж. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Мэдээлэлд “Их Британи улс “Их-7”-гийн Гадаад хэргийн болон хөгжлийн сайд нарын уулзалтыг ирэх сард Ливерпүүлд хүлээн авна. Уулзалт арванхоёрдугаар сарын 10-12-нд болно” гэжээ.

Үүний өмнө Афганистаны нөхцөл байдлын талаар ОХУ, Хятадын оролцоотойгоор “Их-7”-гийн уулзалтыг хийх санал гарсан билээ. Уг саналын талаар ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Москва энэ талаар тодорхой ойлголтгүй байна. “Их-7” ОХУ-ын талаар янз бүрийн мэдэгдэл гаргаж, үүний цаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Энэ нөхцөл байдал нь тэд юу хүсэж байгаагаа тодорхой ойлгоогүйг харуулж байна” гэжээ.

Exit mobile version