CRI Монгол радио

Хятад АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн дээд уулзалт зохиов

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-ний үдээс өмнө Бээжинд Хятад АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосон 30 жилийн ойн дээд уулзалтыг цахим хэлбэрээр даргалав.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, 30 жилийн турших БНХАУ-АСЕАН-ны хамтын ажиллагаа амжилтад хүрсэн нь хоёр тал газар нутаг, хүн ард соёлоороо ойр байж, цаг эриний хөгжлийн урсгалыг идэвхтэй дагаж, түүхийн зөв сонголт хийсэнтэй салшгүй холбоотой юм. Нэгдүгээрт харилцан хүндэтгэж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг мөрджээ. Хоёрдугаарт хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулан, энх тайвнаар хөгжих замаар замнав. Гуравдугаарт харилцан туслалцаж, дотно үнэнч хүртээмжтэй багтаамжтай үзэл баримтлалыг мөрдөв. Дөрөвдүгээрт хүлээцтэй харилцан суралцаж, нээлттэй бүс нутгийн үзлийг хамтран байгуулсанд бий гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, 30 жилийн нандин туршлага бол БНХАУ-АСЕАН-ы хамтын өв бөгөөд хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтооход суурь тавьж өгөн, мөрдөх зарчмыг нь хангасан байна. Бид үүнийгээ нандигнан баримталж, шинэ практик дунд улмаар баяжуулан хөгжүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 30 жилийн өмнө Хятад, АСЕАН-ы хооронд яриа хэлэлцээний харилцаа тогтоосноос хойш ер бусын замыг туулж иржээ. Энэ 30 жил бол эдийн засгийн даяаршлын гүнзгий хөгжил, олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарсан 30 жил, мөн Хятад, АСЕАН-ы орнууд цаг үеийн боломжийг ашиглаж, харилцаагаа үсрэнгүй дэвшилд хүргэсэн 30 жил юм. Бид хүйтэн дайны бараан сүүдрээс гарч, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж байна. Бид Зүүн Азийн эдийн засгийн интеграцчлалыг удирдан дагуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжин, 2 тэрбум гаруй иргэдэд сайн сайхан амьдрах боломж олгосон байна. Бид сайн хөршийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэгээлэг замыг нээж, улам бүр ойр дотно хувь заяаны хамтын цогц байгуулан, хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, замын холд хүлгийн сайныг мэднэ, өдрийн уртад хүний сэтгэлийг танина гэдэгчлэн Хятад улс өнгөрсөн, одоо, ирээдүйд хэзээ ч АСЕАН-ны сайн хөрш, сайн анд нөхөд, сайн түнш байсаар байх болно. Хятад улс АСЕАН-ыг хөрш орнуудын дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож, АСЕАН-ны эв нэгдэл болон АСЕАН-ны хамтын цогцын байгуулалтыг хэлбэрэлтгүй дэмжиж, АСЕАН-ы бүс нутгийн хүрээн дэх гол болох байр суурийг хэлбэрэлтгүй дэмжиж, АСЕАН бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт улам их үүрэг гүйцэтгэхийг хэлбэрэлтгүй дэмжих болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын хөгжил нь бүс нутаг болон дэлхийн орнуудад илүү их боломж олгож, хүчтэй түлхэц үзүүлэх болно. Хятад улс АСЕАН-тай хамтран ажиллаж, ерөнхий чиг хандлагыг баримтлан, хөндлөнгийн оролцоог арилгаж, боломжоо хуваалцан, хөгжил цэцэглэлтийг бий болгож, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит үнэнд хэрэгжүүлнэ. Хятад, АСЕАН-ы хамтын нийгэмлэгийг байгуулах шинэ алхам хийж, энх тайван, амар амгалан, чинээлэг, үзэсгэлэнт, эв найрамдалтай гэр орныг байгуулна.
Ши Жиньпин хэлэхдээ, энх тайван бол бидний хамгийн том нийтлэг ашиг сонирхол, орнуудын ард түмний хамгийн их нийтлэг хүлээлт юм. Бид бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалж, яриа хэлэлцээ хийхээс биш сөргөлдөхгүй, түншлэлийн харилцаа тогтоохоос биш эвсэлд үл нэгдэн, энх тайвныг алдагдуулж буй янз бүрийн сөрөг хүчин зүйлсийг хамтдаа даван туулах ёстой. Бид жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэн байж шийдвэрлэнэ. Хятад улс дээрэнгүй үзэл, хүчирхэг улс төрийг эрс эсэргүүцэж, хөрш орнуудтай урт хугацаанд найрсгаар харилцан, бүс нутгийн тогтвортой энх тайвныг хамтдаа сахин хамгаалахад бэлэн байгаа бөгөөд хэзээ ч улс орнуудтай дээрэнгүй байдлаар харилцахгүй гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Шударга ёсыг эрэлхийлбэл лавтай ялна, ард түмнийг тэргүүн байранд тавьбал бүх зүйл бүтнэ гэсэн Хятадын эртний үг байдаг. Ард иргэдийг сайн сайхан амьдруулах зорилтыг тэргүүн байранд тавьж, энх тайвныг сахин хамгаалах, хөгжлийг ахиулах цаг үеийн эрхэм зорилгыг биелүүлэн, хамтдаа урагшилж, илүү нягт Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогцыг байгуулж, илүү хөгжилтэй, үзэсгэлэнтэй бүс нутаг, дэлхийг хамтдаа бүтээцгээе гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр бид Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо албан ёсоор зарлаж байна. Энэ нь хоёр талын харилцааны түүхэн дэх шинэ үе шат бөгөөд бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлтэд шинэ эрч хүч сэлбэх болно гэжээ.

Exit mobile version