Бидэнтэй нэгд

Нийгэм

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бүх талаар нь дэмжинэ

Нийтэлсэн

Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.

 

Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол маш чухал салбаруудын нэг. Хамгийн их ажлын байр хадгалж байгаа салбар. Ажлын байр хадгална гэдэг нь ур чадвараа хадгалж байгаа гэсэн үг. 670 мянган ажлын байр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бий. Нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг энэ салбар дангаараа эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс Засгийн газартайгаа хамтран бодлогоо нэгтгэж, дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байна. Тус салбарын бүтээгдэхүүнийг эхний ээлжид БНХАУ-ын зах зээл рүү гаргах ёстой. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-ын зах зээлд гаргах талаар судлан, ажил хэрэг болгох үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөллүүдийг авч явна гэж бодож байгаа. Энэ мэтчилэн бодлого гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ бусад орны зах зээлд гаргах ажлыг нийслэлийн зүгээс шуурхай зохион байгуулна” хэмээв.

CGTN мэдээ42 минут өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ1 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана