Нийгэм

ХХҮЕГ-ын дарга “Халамжаас-Хөдөлмөрт бодлогын хэрэгжилт” сэдвээр танилцуулга хийлээ

Нийтэлсэн

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хоёр дахь өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, “Халамжаас-Хөдөлмөрт бодлогын хэрэгжилт” сэдвээр танилцуулга мэдээлэл, тус байгууллагын мэргэжилтэн Г.Энх-Очир “Хувь хүний хөгжлийн хөтөлбөр”, мэргэжилтэн Б.Нэргүй “Албан хэрэг хөтлөлт” сэдвээр чадавхжуулах сургалт явууллаа.

Бүсийн сургалтыг ерөнхий газрын даргын санаачилгаар гаднаас багш авалгүй, албан хаагчдынхаа дундаас сургагч багш бэлтгэн явуулж байна. Салбараа илүү мэддэг хүмүүс өөрсдийн жишээ, баримт, асуудал дээр тулгуурлан тайлбарлаж байгаа нь сургалтыг илүү нээлттэй, үр дүнтэй, өгөөжтэй болгож байгааг оролцогчид онцолав.

Дараагийн бүсийн сургалтуудаа илүү амжилттай явуулахад сургагч багш нарын туршлага чухал учраас энэ удаагийн сургалтад ХХҮЕГ- ын дарга, удирдлагууд оролцон багш бүрийн хичээлийг анхааралтай сонсож санал зөвлөмж өглөө.

Мөн ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Орон нутаг, мэдээллийн технологи хариуцсан дэд дарга М.Мянганбуу, Тамгын газрын дарга Ж.Энхцэцэг, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар сургалтад оролцож байгаа нийслэлийн 9 дүүргийн албан хаагчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Exit mobile version