Ерөнхийлөгч
Төрийн дээд цол, одон медаль гардуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд мэдлэг туршлага, ур чадвараа дайчлан манлайлан ажиллаж, дээд боловсролын шаталсан толгтолцоог хөгжүүлэх хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо шинжлэх ухаан, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт үр дүн ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санал гаргасныг үнэлж Ардын багш, академич, профессор Чилхаажавын Алтайд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.