Нийгэм
2021.11.24: Халдварын 634 тохиолдол бүртгэж, 11 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 634 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 342 нь нийслэлд, 292 нь орон нутагт байна.
Биеийн байдал:
Хөнгөн 2961
Хүндэвтэр 3379
Хүнд 887
Нэн хүнд 151 хүн байна
Эмнэлэгт нийт 7378 хүн хэвтэн эмчлүүлж байгаа хүн байгаагаас:
Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд 1439
Хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн 228 хүн байна. Гэрийн хяналтад 14692 хүн бий аж.
Улсын хэмжээнд нийт нас баралт 1896 болов. Сүүлийн 24 цагт архаг, хууч өвчтэй ковид хавсарсан 41-60 насны 3, 61-80 насны 7, 80-аас дээш насны 1 хүн нас баржээ.