Дэлхий

Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор Шанхай хотод шинэ эмнэлэг барина

Нийтэлсэн

БЭЭЖИН. /South China Morning Post/. Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх зорилгоор Шанхай хотод шинэ эмнэлэг барихаар болсон тухай тус хотын засаг захиргааны эрүүл мэндийн хорооны тэргүүн У Жинлэй мэдэгджээ.

Коронавирусээр халдварласан хотын иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэ эмнэлэг барих шаардлагатай болсныг тэрбээр цохон тэмдэглэжээ. Даваа гарагийн байдлаар Шанхай хотод коронавирусээр халдварласан 299 тохиолдол бүртгэгдсэн бол 1 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.

БНХАУ-д коронавирусээр халдварласан 42 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 1016 хүн энэ халдварын улмаас нас баржээ. Түүнчлэн энэ өвчнөөр халдварласан 3.9 мянган хүн эдгэрчээ.

Exit mobile version