Дэлхий
Икеа компани Японд 10 м.кв талбайтай байрыг сарын $1 хүрэхгүй төлбөртэйгөөр түрээслүүлнэ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминШведийн тавилга үйлдвэрлэгч Икеа компанийн Япон дахь салбар “Tiny Homes” нэртэй шинэ аяныхаа хүрээнд Токио хотод сарын $1 хүрэхгүй төлбөртэй 10 м.кв талбайтай байруудыг түрээслүүлэхээр болжээ.
Шинжүкү дүүрэг дэх ийм байрны сарын төлбөр 99 иен ($0.86) болох юм байна.
皆さん、間取り図って見てるだけでワクワクしませんか?ぼくはそうです🦈特にこの狭い部屋…ずっと眺めていられる…アイデア膨らむ…というわけで、このお部屋、月々99円で入居者を募集します!11/24(水)から📅#イケア家具付き物件https://t.co/ki0gXJpw1h pic.twitter.com/MU9iSExNoy
— 【イケア公式】BLÅHAJ/ブローハイ | 不動産エージェント (@IKEA_Campaign) November 22, 2021
Хоёр түвшинд хуваасан 10 м.кв талбайтай байрыг Икеа компани өөрийн тусгайлан үйлдвэрлэсэн тавилгаар иж бүрэн тохижуулжээ.
Түрээслэгч нь цахилгаан, ус зэрэг урсгал зардлаа төлөх үүрэгтэй гэнэ. Икеа компани шинэ байрныхаа загварыг Шинжүкү, Шибуяа дахь дэлгүүрүүдэд танилцуулж, захиалга авч эхэлсэн байна.