Дэлхий

Икеа компани Японд 10 м.кв талбайтай байрыг сарын $1 хүрэхгүй төлбөртэйгөөр түрээслүүлнэ

Нийтэлсэн

Шведийн тавилга үйлдвэрлэгч Икеа компанийн Япон дахь салбар “Tiny Homes” нэртэй шинэ аяныхаа хүрээнд Токио хотод сарын $1 хүрэхгүй төлбөртэй 10 м.кв талбайтай байруудыг түрээслүүлэхээр болжээ.

Шинжүкү дүүрэг дэх ийм байрны сарын төлбөр 99 иен ($0.86) болох юм байна.

 

Хоёр түвшинд хуваасан 10 м.кв талбайтай байрыг Икеа компани өөрийн тусгайлан үйлдвэрлэсэн тавилгаар иж бүрэн тохижуулжээ.

Түрээслэгч нь цахилгаан, ус зэрэг урсгал зардлаа төлөх үүрэгтэй гэнэ. Икеа компани шинэ байрныхаа загварыг Шинжүкү, Шибуяа дахь дэлгүүрүүдэд танилцуулж, захиалга авч эхэлсэн байна.

Exit mobile version