Улс төр
Монгол, Оросын ЗГ хоорондын комиссын хуралдаан болж байна
Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкогийн Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу 11-сарын 26-ны өдөр 10:00 цагт Засгийн газрын хоорондын комиссын 23 дугаар хуралдаан Төрийн ордоны Сүхбаатар танхимд болно.
Түүнчлэн 12:00 цагт Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны протоколд гарын үсэг зурна.