Бидэнтэй нэгд

Дэлхий

Oмикрон хувилбарын тохиолдлууд Канад, Австралид илэрч, Израиль улс бүх гадаадынханд хилээ хаалаа

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарын тархалт дэлхийн улс орнуудад нэмж илэрсээр байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ хувилбарын аюул тодорхой болоогүй байхад хилээ хаахгүй байхыг уриалсан ч олон улс орон Африкийн зарим орнуудаас ирэх зорчигчдыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Эдгээрээс хамгийн эрс хатуу шийдвэр гаргасан нь Израиль, Марокко улсууд болж байна.

Израиль улс гадаадын бүх иргэдэд хилээ хаахаар болсон бол Марокко улс өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ямар ч нислэг хүлээж авахгүй байхаар шийджээ.

Нидерланд улсад Өмнөд Африкаас ирсэн зорчигчдын дотор Омикрон хувилбараар халдварласан 13 тохиолдол илэрснийг Ням гарагт зарласан байна.

Ням гарагт Канад улс Нигери улсаас ирсэн зорчигчдоос Омикроны анхны хоёр тохиолдлыг илрүүлснээ зарлажээ.

Сидней хотод Африкийн орнуудаас ирсэн хоёр зорчигчоос шинэ хувилбарын тохиолдол илэрснийг Австралийн засгийн газар Ням гарагт мэдээлсэн байна. Тус улс Африкийн есөн орноос ирэх зорчигчдыг зочид буудалд тусгаарлах журам хэрэгжүүлж эхлээд байгаа.

Франц улсад Омикрон хувилбараар халдварласан байж болзошгүй найман тохиолдлыг бүртгэж, хяналтдаа авсан тухай тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газар өчигдөр “вирусийн шинэ хувилбарыг шуурхай илрүүлж, дэлхий дахинд анхааруулсныхаа төлөө хилийн хоригоор шийтгүүлсэндээ харамсаж байгаа”-гаа илэрхийлээд тавьсан хоригийг нь цуцлуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллахаа мэдэгджээ.

ДЭМБ мөн Африкийн орнуудын талд байгаагаа мэдэгдээд шинжлэх ухааны үндэслэлгүй, сэтгэлийн хөдлөлөөр хилийн хориг тавихгүй байхыг дэлхийн улс орнуудад уриалсан байна.

 

Эх сурвалж: AFP

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ