Нийгэм
ЭРЭЭН l Төмөр замын боомтоор гараар савласан бараа нэвтрүүлэхийг хориглов
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар зарлажээ. Тодруулбал
- Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хот төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо.
- Мөн 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоожээ.