Нийгэм
24 ЦАГТ: Халдварын 190 тохиолдол илэрч, 5 хүн нас барлаа
Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
(2021.11.29)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 190 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь ковидын гурав дахь давлагаа эхэлснээс хойших хамгийн бага тохиолдол болоод байна. Тодруулбал хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 21-нд улсын хэмжээнд халдварын 170 тохиолдол илэрч байсан. Үүнээс хойш өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200-аас дээш бүртгэгдсээр байсан юм.
Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 5 хүн эндсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт – 112
- Орон нутагт – 78
Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
- 41-60 настай -1
- 61-80 настай – 3
- 80-аас дээш настай – 1
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6043, гэрийн хяналтанд 11.736 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1251 нь хүүхэд, 232 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 739 хүний бие хүнд, 112 хүний бие нэн хүнд байна.