Эдийн засаг

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг 24.6 хувиар өсөж, $128 тэрбум хүрэв

Нийтэлсэн

БНХАУ-ын аж үйлдвэрийн ашгийн өсөлт аравдугаар сард эрчимжиж, 128 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Уул уурхайн болон түүхий эд олборлогч компаниудын үйл ажиллагаа сайжирсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тус улсын Статистикийн товчооны мэдээлэлд онцолжээ.

Харин оны эхний 10 сарын байдлаар нийт ашиг өмнөх оны мөн үеэс 42.2 хувиар өсөж, 1.1 их наяд ам.доллар давсан байна.

Exit mobile version