Covid-19
COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр эндсэн хүний тоо 2000 давав
11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 393 тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 382 мянга 716 болсон байна.
Өнгөрсөн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас 20-80 гаруй насны найман хүн нас баржээ. Одоогоор COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2003 хүн эндээд байна.
COVID-19-ийн халдварын улмаас 5645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1122 нь хүүхдүүд байгаа аж.
Үүнээс гадна өнөөдрийн байдлаар 656 мянга 15 хүн буюу нийт хүн амын 20 хувь, зорилтот бүлгийн 34.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун хийлгээд байгаа аж. Сүүлийн нэг хоногт 15 мянга 941 хүн гурав дахь тунд хамрагджээ.