Улс төр
Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томиллоо
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2021.11.30/ ээлжит бус цахим хурал хийлээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар намын бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
Тодруулбал,
- Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган” зохион байгуулах тухай
- “Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн танилцуулга
- Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.