Бидэнтэй нэгд

Улс төр

Хотыг хоёр шинэ төв, таван дэд төв болон олон нийтийн 26 төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн

Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо.

Форумд Улсын Их Хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040”-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ.

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна” гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна” гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа.

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум-ыг хааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. Улсын Их Хурал, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Тэгвэл дараагийн том дэмжлэгийг бидэнд үзүүлэхээр УИХ дээр эдийн засгийн орчныг сайжруулах 16 хууль дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй хөгжлийн төлөвлөгөөг хурдасгах боломжийг бий болгоно. Одоо гагцхүү бид төлөвлөсөн эдгээр ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна.

Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү бид зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Хамтдаа хэрэгжүүлцгээе” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа