Бидэнтэй нэгд

Нийгэм

“30 ГЭР БҮЛ” гэж хэн бэ?

Нийтэлсэн

“Шинэ Яармаг” цогцолбор хороолол нь өөрийн фейсбүүк хуудас болон ikon.mn сайтаар дамжуулан олон нийтийн дунд орон сууц худалдан авахад ямар бэрхшээлүүд тулгараад байгаа тухай санал асуулгыг тодорхой хугацааны туршид явууллаа. Тус санал асуулгад 1’600 гаруй хүн идэвхитэй оролцож маш олон санал, хүсэлтийг ирүүлсэн ба тэдний 80 гаруй хувь нь урьдчилгаа төлбөр болон 8 хувийн зээлийн олдоц хамгийн том бэрхшээл байдаг гэж хариулсан байна. Санал асуулгын үр дүн, зах зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол нь  “30 ГЭР БҮЛ” хөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол санаа нь шинээр байр авах хүсэлтэй байгаа боловч урьдчилгаа төлбөрийн асуудалтай байгаа гэр бүлүүдийг тодорхой шалгуураар сонгон шалгаруулж илүү уян хатан нөхцлөөр шинээр байртай болоход нь бодитой дэмжлэг үзүүлэх явдал юм. Тодорхой хэлбэл хүсэлт гаргасан залуу гэр бүл, олон хүүхэдтэй эсвэл нийгмийн зорилтот бүлгийн гишүүн байдаг 30 гэр бүлийг сонгож тэдний сонгосон байрных нь урьдчилгаа төлбөрөөс 25 хүртэлх сая төгрөгийг “Шинэ Яармаг” цогцолбор хорооллоос бүрэн хариуцаж төлнө гэсэн үг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг маань Монголын тэргүүлэгч Худалдаа Хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банкууд дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд илүү уян хатан нөхцлөөр 30 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийг “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан авагчдад олгож байгаа болно.

Хэрвээ та хоёр гэрлээд удаагүй 30 хүртэл насны залуу гэр бүл бол, эсвэл танай гэр бүл гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол, магадгүй эмээ өвөө чинь эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн танай гэр бүлийн гишүүн бол “30 ГЭР БҮЛ” хөтөлбөрт заавал бүртгүүлээрэй. Урьдчилгаа төлбөрөөсөө 25 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж, онцгой нөхцөлтэй 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж, олон улсын стандартын спортын цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдааны төвлөрсөн гудамж бүхий цогц төлөвлөлттэй хороололд шинэ орон сууцтай болох, таны гэр бүл ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг ТА бүү алдаарай.

Та “30 ГЭР БҮЛИЙН НЭГ” болохыг хүсвэл яг одоо доорх линкээр орж бүртгүүлээрэй.  

https://forms.gle/GjKxbdwbVvLzYmCi7

Танд амжилт хүсье

Дэлгэрэнгүй мэдээллийг 8008-99008008-6600

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ