Covid-19
АНУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлыг бүртгэжээ
АНУ-д омикрон омгийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын халдварт өвчин судлаач, Харшлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгджээ.
Тус улсад арваннэгдүгээр сарын 22-нд Өмнөд Африкаас ирсэн хүнээс коронавирусний шинэ хувилбар илэрсэн байна. Тухайн иргэн арваннэгдүгээр сарын 29-нд ковидын шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан ба одоо өөрийгөө тусгаарлаж байгаа аж. Ойрын хавьтлууд нь халдвар аваагүй байна.
Энтони Фаучигийн хэлснээр халдвар авсан хүн вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Африк, Ботсван, Герман, Бельги, Нидерланд, Их Британи зэрэг улсад омикроны хувилбар илрээд байна.
Эх сурвалж: CNN